Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.2 хувь, өмнөх оны эцсээс 3.1 хувь, өмнөх сараас 1.1 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.0 хувь (мах, махан бүтээгдэхүүн 16.6 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 15.9 хувь),
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.0 хувь,
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 13.1 хувь,
- Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин өмнөх сараас 1.1 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.1 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувь,
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )