Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Уг хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар оролцож, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Улаанбаатар хот сүүлийн 30 жил хөгжихдөө төлөвлөлтийн алдаа гаргасан. Инженерийн байгууламжаа дагаад хотын төв рүү шавсан. Ингээд төлөвлөлт дээрээ алдаа гарч эхэлсэн. Энэ нь нэг талдаа мөнгөгүйн зовлон. Хувийн хэвшлийг дэмжих, барилгын болон хувийн хэвшлийг хөрөнгө санхүүтэй болгох бодлого явж, Улаанбаатар хотын төлөвлөлт 1990-ээд оны дунд үеэс алдаа гарч эхэлсэн. Одоо гурван сарын дотор шийднэ гэвэл эндүүрэл. Бид олон зүйлийг шинэчлэх үнэнтэй нүүр тулсан. Түгжрэлийг шийдэх гарц бол эрх зүй, захиргаа, эдийн засгийн шинэчлэл юм. Ойрын 10 жилийн хугацаанд хүндэрч байгаа асуудлыг шийдээд явах боломжтой. Бид мөнгөтэй болж байж асуудлаа шийднэ.
Улс төрийн хийрхэл, худлаа амлалтаар явмааргүй байна. Туслах гудамж, замын төлөвлөлт, явган болон дугуй замын төлөвлөлт, уулзварыг дахин инженерчлэх, нэвтрүүлэх чадварыг сайжруулах, нүхэн гарц, замын удирдлага системийн ухаалаг систем гэсэн зургаан зүйл дээр анхаарч ажиллана.
Улаанбаатар хотод шинэ тээврийн хэрэгсэл нэвтрүүлнэ.
Улаанбаатар хотод шинэ тээврийн хэрэгсэл нэвтрүүлнэ. Гуравдугаар сарын 31 гэхэд ТЭЗҮ бэлэн болно. БНХАУ-ын төмөр замын зургадугаар товчоо буюу “CRES” компани, Монгол Улсын “UDC” компани, нийслэлийн Захиргаа хамтарч ажиллана. 2022 оны тавдугаар сарын 15-нд ажил эхэлнэ. 2024 оны тавдугаар сарын 31-нд 21,2 км төмөр замын туршилт эхэлнэ.
Хурдны замын төсөл хэрэгжинэ
Хурдны замын төслийг мөн хэрэгжинэ. Үүнээс гадна гол гудамжуудыг хамарсан 11,47 км зам, гол болон туслах замыг өргөтгөн шинэчлэх хүрээнд 15,4 км зам, уулзвар нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх 18 байршил байгаа. Ингэхдээ явган хүний зорчих хөдөлгөөнийг дандаа хаасан байдлаар хийсэн. Хөрөнгө оруулалтын тендерийн ажил 75 хувьтай явж байгаа.
2022-2025 онд нүхэн гарц 6, гүүр 1891,2 метр, явган зам 80850 метр2, дугуйн зам 14,35 км нэмж барихаар төлөвлөж байна. Зорчилт өндөр хэсгүүдэд явган болон дугуйн зам тавьж өгөх зэрэг төлөвлөгөө гаргасан. Тендерийн ажил 75 хувьтай явж байгаа.
Үндсэндээ 100 сая ам.долларын хөрөнгөөр Улаанбаатар ухаалаг удирдлагын системтэй болно. Энэ систем бол цогц шийдэл юм. Төрийн байгууллагын албан бичиг шилжүүлэлт хүртэл энэ системд орно.
Автомашинаа бүртгэж, хураамжаа авдаг байх ёстой. Манай Улаанбаатар хотын зам дээр хөдөө орон нутгийн машин 4, 5 хоног явж байгаа бол хураамжаа төлөөд явах ёстой” гэлээ.
Сэтгэгдэл ( 16 )
Uunees oor shiidel olj chadahgui bga yum bhda huurhii chaavaas
Hulduu ats ve
Алба амины ажлаар хот орж болохгүй юу.
Oron nutgiin mashinuud hetreed baigaa ni unen Tsegtsleh ni zuv Hotiin zahad zogsool baiguulj hot ruu oruuldaggui bj bolno
МАН АН үе үеийн хулгайч нар л ийм байдалд оруулсан байх.
Үлдвэрлэл хөгжөөгүй Монгол улсын төр иргэдээ ажилаар хангах чадваргүй болхоор иргэдээсээ татвараар мөнгө цуглуулах төлөвлөгөө гарган төлөвлөгөөг даван биелүүлэхийн тулд төр нь янз бүрийн арга хайх болов үүний нэг нь энэ хүний яриад байгаа зүйл хотод татвар төлдөг болох нь тийм бол мэдээж хөдөө ч татвар төлдөг болох нь мөнгө олохын тулд иргэдээ сэгсрэх нь...
ЗӨВ ХӨДӨӨНИЙХНӨӨС ХУРААМЖ АВАХ ХЭРЭГТЭЙ БУРУУ ТАЛДАА РУЛЬТЭЙ МАШИНЫГ ИМПОРТООР ОРУУЛЖ ИРЭХИЙГ ХОРИГЛОЁ
Шийдэл ярьсаар хэлэлцсээр мянга дахин ярьж байна даа
Бөх хүн баялаг бүтээдэггүй гэж. МАНгар бөх минь наад асуудал чинь үндсэн хууль зөрчинө гэдгийг мэдэж байж олон юм хуцаарай
Зөв,эхлээд номерыг нь хураа,хөдөөнийхөн бараг бүгд хотын номертой машин унаж байгаа
zuv yostoi tiim shuu. ub dugaar avtsan orkuud haltuur hiij bgaa nertee hotoir neg tugjrel.
Ёстой зөв.хотод ирж өвөлжиж халтуур хийж зам түгжрэл үүсгэдэг нөхдүүдийг албан ёсны баримтжуулах хэрэгтэй.гэмт хэрэг ч их үйлдэж байна.
Zov oron nutgaas?orj irj bgaa mashinuud hotod orloo bol heden honog bn huraamj toluul
ЧИ УЛААНБААТАР ХОТЫН ДАРГА БОЛОХООС МОНГОЛ УЛСЫН ДАРГА ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БҮҮ БОД.ОРОН НУТГИЙН БҮХ АЧАА БАРАА УБ аар ДАМЖДАГ. УБ т ЭМЧЛҮҮЛЭХЭЭР ЯВДАГ ГЭДГИЙГ СУМТАЙ ХҮМҮҮС ОЙЛГОДОГГҮЙ БОЛОЛТОЙ. БАЛАЙРААД ЖАЛГА ДОВНЫ ЮМ БҮҮ ЯРЬ
Хуц
БИД НЭГ МОНГОЛ .ХӨДӨӨНИЙ МОНГОЛ , УЛААНБААТРЫН МОНГОЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ. ОДОО БҮР ОРОН НУТАГ , УЛААНБААТАР ГЭСЭН ЖАЛГАНЫ ҮЗЭЛ ГАРГАХ НЬ УУ. БӨХ ХҮН УХААН МУУТАЙ БАЙДАГ БОЛОЛТОЙ.ОРОН НУТАГ ЧИНИЙ ЗОХИОСОН ХУУЛИАР ҮНЭТЭЙ ХҮНС , ҮНЭТЭЙ БАРААГААР ТЭЖЭЭГДЭХ ЮМ УУ. ЭРЭЭНЭЭС ИРСЭН БАРАА Ч ХҮРТЭЛ УЛААНБААТРААР ДАМЖДАГ ГЭДГИЙГ ОЙЛГО