Монгол Улс оны эхний хоёр сард нийт 123 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.2 тэрбум ам.доллар, импорт 1.0 тэрбум ам.доллар байна.
Импортын үнийн дүнг оны эхний хоёр сараар авч үзвэл, ОХУ 34.6%, БНХАУ 27.8%, Япон Улс 8.6%, БНСУ 4. 9%, АНУ 2.7%, ХБНГУ 2.6 хувийг тус тус эзэлж, нийт импортын 81.3 хувийг бүрдүүлжээ.
ОХУ-аас импортоор оруулсан барааны 58.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 6.6 хувийг арматур, 2.3 хувийг цахилгаан эрчим хүч, 2.1 хувийг азотын бордоо, Япон Улсаас импортолсон барааны 73.3 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 8.4 хувийг цахилгаан эрчим хүч, 4.6 хувийг ачааны тэрэг, 87.0 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 115.4 сая ам.доллароор өсөхөд автобензин 54.6 сая ам.доллар, суудлын автомашин 20.6 сая ам.доллар, дизелийн түлшний импорт 17.7 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )