ОУВС-гаас Сангийн яаманд зөвлөгөө өгчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 20

Сангийн яамнаас “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барих гэж байна. Энэ хүрээнд Олон Улсын Валютын сангийн /ОУВС/ техник туслалцааны баг “Төр, хувийн хэвшлийн түншлэл дэх байгууллагуудын тогтолцоо, чиг үүрэг” гэсэн сэдвээр Сангийн яаманд  21 хоногийн хугацаанд техник туслалцаа үзүүлж, хуулийн төсөлд зөвлөгөө өгч ажиллажээ.

ОУВС-гийн  техник туслалцааны багийнхан холбогдох байгууллагуудтай уулзалт зохион байгуулж хуулийн төслийн агуулга, байгууллагуудын чиг үүрэг давхцахгүй, ойлгомжтой байхад анхаарах зүйлийн талаар зөвлөгөө өгч, хамтран ажилласан байна. Тус багийн хамт олонтой Сангийн сайд цахим уулзалт хийж, санал солилцжээ.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл нь  төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах эрхзүйн таатай орчин бүрдүүлэхэд оршиж байна гэж Сангийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ene bol heden evrei (202.131.225.197) 2022 оны 03 сарын 21

ene bol heden evrei nariiin hubiin bguulaga ch de. ed nariin zaavar zovlolgoor hogjson neg uls baihgui ch de. dandaa busad ulsiig ooriin nolood dor oriin daramtand bailgah gol zorilgotoi shuu.getel ed nariin zovloloog ogt toodogui dagaj baidagui solongos taivan singapure malaiz ulsuud asar hurdan hogjij oorsdiin zamaar ybdag bol .azi afrikiin olon oron ed nariin zaavaraar ybj dampuursan daa..

1  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 21

Ene olon ulsiin baliytiin sang .Mongoloos huuj gargaajee.Mongoliin tonuulchid eruusuu eh ornoo bododhgvimuym aa.zailyylaaj .Yavaandas Mongolchuud malgvi usgvi barag bvh uym ni ednii medeld orj baigaa shvv.Mongol ulsiig ydirdadag hen ve.

1  |  0
Top