7 хоногийн хугацаанд 300 мянган тонн нүүрс экспортолжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

Манай улс энэ сарын 11-17-ны өдрүүдэд авто замаар 2438 чингэлэг, төмөр замаар 750 чингэлэг нүүрс экспортод гаргажээ. Оны эхнээс нийт 1,900.8 мянган тонн нүүрс экспортлоод байна.

Сануулахад, УУХҮЯ-ны мэдээллээр энэ сарын 4-10-ны өдрүүдэд авто замаар 1666 чингэлэг, төмөр замаар 600 чингэлэг нүүрс гаргасан. Улмаар  оны эхнээс 1,602.7 мянган тонн нүүрс гаргасан үзүүлэлттэй байсан юм.

Тэгэхээр 11-17-ны өдрүүдэд 300 мянган тонн нүүрс нэмж экспортод гаргасан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top