Төв банкны мэдээллээр, 2022 оны хоёрдугаар сард иргэдийн зээлийн үлдэгдэл өмнөх сараас 122 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Тодруулбал, өмнөх сараас хадгаламж барьцаалсан зээл 45.2 тэрбум, тэтгэврийн зээл 36.8 тэрбум, ипотекийн зээл 29.1 тэрбум (МИК-д шилжсэн багцыг оруулснаар), малчны зээл 19.4 тэрбум, худалдааны салбарын зээл 13.7 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.
Харин цалингийн зээл 14.9 тэрбум, картын зээл 3.2 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. Хоёрдугаар сард иргэдэд 893.3 тэрбум төгрөгийн зээл шинээр олгогдсоны 0.8 хувь нь гадаад валютаар олгогджээ
Сэтгэгдэл ( 1 )
Цалингийн зээл авахаа больж бгаа гэсэн үг үү