5.1 мянган тонн шатахуун Монгол руу ачигджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 157,835 тонн шатахууны нөөцтэй байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ. Тодруулбал, А-80 автобензин 12,901 тонн, АИ-92 автобензин 57,607 тонн, АИ-95 автобензин 3,993 тонн, дизелийн түлш 81,782 тонн байна.

АИ-92, АИ-95 автобензиний 43-45 хоногийн, А-80 автобензиний 77, дизелийн түлшний 30 хоногийн нөөц байгаа аж. Үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд нийт 82,461 тонн буюу АИ-92 автобензиний 36, АИ-95 автобензиний 34, дизелийн түлшний 37 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа аж.

Баруун бүсийн шатахууны нөөцийн хувьд 16,046 тонн, хангайн бүс 10,947 тонн, төвийн бүс 32,648 тонн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл нөөц 10,630 тонн байна.

Манай улс он гарсаар нийт 414.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 10.3 мянган тонн, АИ-92 автобензин 160.7 мянган тонн, АИ-95/98 автобензин 7.1 мянган тонн, дизелийн түлш  202.3 мянган тонн, онгоцны түлш 5.8 мянган тонн, бусад бүтээгдэхүүн 28.2 мянган тонныг эзэлжээ.

Энэ дөрөвдүгээр сард нийт 33.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн захиалснаас 28.4 мянган тонныг импортоор авчээ. Харин 5.1 мянган тонн нь замдаа ачигдан ирж байгаа гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top