Утсаа оролдох нь ҮХЛИЙН АЮУЛ ДАГУУЛНА

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 03

Цар тахлаас үүдэн сүүлийн бараг гурван жилийн хугацаанд анх удаа дунд сургууль орчимд жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ. School police гэж нэрлэдэг энэхүү арга хэмжээг зохион байгуулснаас хойш сургуулийн бүсэд гарах гэмт хэрэг, зөрчлийн тоо огцом буурсан гэдэг юм билээ. Зарим нэгэн бага ангийн хүүхдүүд ганцаараа явааг эс тооцвол ихэнх эцэг эхчүүд ч хариуцлага өндөр болсон нь харагдаж байлаа. Харин замын гарц дээр нь зохицуулга хийж байгаа хүн бий болохоор тэгдэг юм уу, хүүхдүүд их л түрэмгий байдлаар гарцаар гарах аж.

Хагас өдрийн туршид гарцаар гарах хүүхдүүд, машин барьж яваа хүмүүсийг ажиглаж зогсоход жолооч нар утсаар оролдох нь асар их байдаг юм байна. Зөрж өнгөрсөн жолооч болгон утсаараа ямар нэгэн үйлдэл хийнэ. Мэдээж хүүхдүүд л болсон хойно тэр бүр гарцан дээр ирээд хүлээж зогсолгүйгээр шууд ухасхийж байсан. Харин утсаа оролдож явсан жолооч огцом зогсох, гарцаар гарч яваа хүмүүст хэтэрхий тулж зогсох аж. Уг нь бол жолоо барьж яваад утсаа оролдох нь согтуу жолооны ард суусантай дүйцэхүйц хэмжээний үр дагавар дагуулах аюултай.

Ганцхан секунтэд ямар их гай тотгор учирч болохыг төсөөлөхийн ч аргагүй юм шүү дээ. Мэдээж замын цагдаа энэ үйлдлийг нь харвал торгодог. Харин замын цагдаа байхгүйг эзгүйчилж утсаа оролдсоноос үүдэн үхлийн аюул ч учирч болохыг сайтар ойлгож, жолоо барьж байхдаа хэсэг хугацаанд утсаа ухахгүй байх нь чухал байна, томчууд аа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.27.51) 2022 оны 04 сарын 04

Амьдрааа хэнээс ч хамааралгүй аваад явчихаж чаддаггүй хүмүүс утаснаас, дэлгэцнээс хамааралтай болчихсон байдаг. Ихэнх үхэр монголчуудын амьдрал хэн нэгний төлөө амьдарч байгаа юм шиг бусдаас хамааралтай байдаг тодорхой жишээ нь тэтгэмж, гар утас.

0  |  0
зол(202.179.24.177) 2022 оны 04 сарын 03

энэ явдлыг зогсоохгүй бол арай дэндүү байна. Жолоо барьж яваа мөртлөө утсаа оролдох нь хэрээс хэтэрлээ. Цагдаа үүнийг хараад хайр найргүй торго

1  |  0
Иргэн(202.126.89.3) 2022 оны 04 сарын 03

Зүгээр л ажиглаад үзээрэй ,машин барьж яваа 10 жолоочийн 8 нь утасаа утсаа маажиж явдаг

1  |  0
Top