Монголбанк мөнгө ХЭВЛЭХГҮЙ, банкуудын чөлөөт эх үүсвэрийг ашиглана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

Засгийн газраас үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна. /2022.04.05/

Өнөөдөр УИХ-д өргөн барьсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийн талаар мэдээлэл өгч, хэвлэлийнхний асуултад хариулж байна.

Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Төв банк мөнгө хэвлэх үү гэдэг асуултыг зарим хэвлэлээс тавилаа.  Харин  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уг арга хэмжээтэй холбоотойгоор мөнгө хэвлэхгүй гэсэн хариултыг өглөө.

Өнгөрсөн онд  ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газартай хамтран 10 их наядын цогц хөтөлбөрийг  хэрэгжүүлж байхдаа мөнгө хэвлэхгүйгээр, банкны салбарт хуримтлагдсан чөлөөт хөрөнгийг эргэлтэд оруулах арга хэмжээ авсан. Энэ удаад ч Төв банкны үнэт цаасанд байршсан чөлөөт эх үүсвэрийг түлхүү ашиглана. Төсөл хөтөлбөрийг зөв цагт нь,  зөв хэрэгжүүлбэл амжилт гарна” гэж үзэж байгаа гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top