ДЭЛХИЙН БАНК: Их хэмжээний өртэй Лаос, Монгол Улс эдийн засгийн цочролд өртөхөөр байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

Дэлхийн банкнаас  “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм: Шуургыг сөрөх нь” шинэ тайлангаа танилцууллаа.

 

Украины дайн болон ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь түүхий эдийн нийлүүлэлтийг тасалдуулж, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж, дэлхийн өсөлтийг сааруулж байна гэж тайланд  дүгнэжээ.

Түүнчлэн  шатахууныхаа дийлэнх хэсгийг импортолдог Монгол Улс болон Тайландын Хаант улсын, мөн түүнчлэн хүнсний импортоос хэт хамааралтай Номхон далайн арлын улс орнуудын бодит орлого буурч байна.

Их хэмжээний өртэй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Монгол Улс, мөн түүнчлэн экспортоос ихээхэн хамааралтай Малайз болон Вьетнам зэрэг улс орнууд дэлхийн санхүү, эдийн засгийн цочролд өртөмтгий байхаар байна хэмээн тодотгожээ.

Зүүн Ази, Номхон далайн эдийн засгийн сэргэлтэд Украины дайн, АНУ-ын мөнгөний хатуу бодлого, Хятадын өсөлтийн удаашрал эрсдэл үүсгэж байна гэв.

Тайланд “Ковид цар тахлын хүндрэлээс шалтгаалж Зүүн Ази, Номхон далай (ЗАНД)-н бүс нутгийн эдийн засгийн сэргэлт жигд бус байна. Үүнд Украин улсад болж буй дайн нь КОВИД-19 цар тахалтай холбоотой эдийн засгийн хямрал, АНУ-ын хатуу мөнгөний бодлого болон БНХАУ-ын “Тэг-КОВИД” бодлого зэргээс үүдэлтэй эрсдэлийг улам бүр нэмэгдүүлэх төлөвтэй байна.

"ЗАНД бүс нутаг нь цар тахалтай холбоотой зарим нэг хүндрэлийг даван туулж, эдийн засаг нь сэргэх хандлага ажиглагдаж байсан ч гэсэн, Украины дайн эдийн засгийн өсөлтийг саарууллаа." хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Мануэла В.Ферро хэлээд,"Манай бүс нутаг эдийн засгийн бат бөх суурь, хэрэгжүүлж буй оновчтой бодлого нь эдгээр шуургыг гэтлэхэд туслах болно" гэжээ.

Түүхий эд үйлдвэрлэгч болон төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж буй улс орнууд эдгээр хүндрэлийг харьцангуй хохирол багатайгаар даван туулах чадвартай байгаа ч гэсэн бүс нутгийн ихэнх улс орны эдийн засгийн өсөлт саарах хандлагатай байна.

Бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2022 онд 5 хувь болох төлөвтэй байгаа нь өмнөх оны 10 сард хийсэн төсөөллөөс 0.4 хувиар бага байна. Хэрэв дэлхий дахинаа нөхцөл байдал улам хүндэрч, улс орнууд бодлогын хариу арга хангалтгүй байх бол эдийн засгийн өсөлт 4 хувь хүрэх эрсдэлтэй байна. Бүс нутгийн үйлдвэрлэлийн 86 хувийг дангаараа бүрдүүлдэг БНХАУ-ын эдийн засаг суурь тооцооллоор 5 хувь, харин нөхцөл байдал хүндрэх буюу сул тооцооллоор 4 хувиар өсөх төлөвтэй байна. Бүс нутгийн бусад улс орны үйлдвэрлэл суурь тооцооллоор 4.8 хувь, сул тооцооллоор 4.2 хувиар өсөх хандлагатай байна. Үүнд хүндрүүлсэн тооцооллоор 2022 онд тус бүс нутгийн 6 сая гаруй хүний нэг өдрийн орлого нь 5.50 ам.доллароос бага болж, ядууралд нэрвэгдэх эрсдэлтэй байна.

Дайн, мөнгөний хатуу бодлого болон БНХАУ-ын эдийн өсөлт саарсан зэрэг нь КОВИД-ийн хүндрэлийг даамжруулах магадлалтай байна. Үүнд тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудын 50-аас дээш хувь нь 2021 онд өр, төлбөрөө цаг хугацаанд нь барагдуулж чадаагүй бөгөөд цаашид эрэлт, нийлүүлэлттэй холбоотой эрсдэлийн шинэ давалгаанд өртөхөөр байна. Цар тахлын үед ядууралд нэрвэгдсэн ихэнх өрхийн бодит орлого үнийн хөөрөгдлийн улмаас буурах хандлагатай болсон. Өрийн дарамтад орсон засгийн газруудын хувьд өр болон ДНБ-ий харьцаа 2019 оноос хойш 10 нэгж хувиар нэмэгдсэн. Иймд эдгээр засгийн газрын эдийн засгаа дэмжих бололцоо нь эрс хумигдсаар байна. Үүнээс гадна, газрын тосны үнийн огцом өсөлтөөс шалтгаалж инфляцын төсөөллийг дор хаяж 1 нэгж хувиар нэмэгдүүлэх шаардлага гарсан нь мөнгөний бодлогыг зөөлрүүлэх орон зайг хумьж байна..

"Шил дараалсан цочролоос болж ард иргэдийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, засгийн газрын эдийн засгаа дэмжих бололцоо улам бүр хумигдсаар байна” гэж Зүүн Ази, Номхон далайн бүсийн ерөнхий эдийн засагч Аадитя Маттоо дурдаад, "Төсөв, санхүү болон худалдааны бодлогын оновчтой хослолыг авч хэрэгжүүлснээр эрсдэлийг бууруулж, өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах боломжтойг” онцлов.

 

Уг тайланд дөрвөн төрлийн бодлогын арга хэмжээ авахыг зөвлөжээ.

Үнийн хяналт болон хавтгайрсан халамж тусламжийг халж, айл өрх болон компаниас зорилтот бүлгийг тодорхойлон дэмжлэг үзүүлэх нь цочролоос үүдэлтэй хор уршгийг хязгаарлаж, өсөлтийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын орон зайг бий болгоно.

 Үүнээс гадна, санхүүгийн байгууллагуудын стрессийг үнэлэх нь активын ангиллын хөнгөлөлттэй холбоотой нуугдмал эрсдэлийг ил болгоно.

Мөн түүнчлэн, төрийн зохицуулалт болон хамгаалалттай бараа, үйлчилгээний борлуулалтын бодлогыг шинэчлэх нь дэлхийн худалдааны нааштай чиг хандлагын үр ашгийг хүртэх бололцоог бүрдүүлнэ.

Хөдөлмөрийн ур чадварыг дээшлүүлж, шударга өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэнээр шинэ дижитал технологийг нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэн урамшуулах болно гэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR RUI(82.180.151.161) 2022 оны 04 сарын 06

Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?\nРаж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

0  |  0
Иргэн(192.82.78.184) 2022 оны 04 сарын 06

МАН ч Монгол цаашаа Дэлхийн шившиг болж дээ

1  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 04 сарын 06

laosuud ajilsag uchir doroo garna xarin mongolchuud bol yu ch xiix chadvargyi boltoloo ulstorchson uum l yalgaatai yu ch xiix sonirxolgyi

1  |  0
Үнэн(103.212.119.229) 2022 оны 04 сарын 05

Хөгжлийн банк улс орныг хөгжүүлэх ёстой байтал авилгачдыг хөгжүүлээд улсаа өрөнд оруулсан. Авилгачдаа шоронд хийж байж өрнөөс гарна. гэтэлд Бат-Үүлээс аваад суллаад байгаа.

0  |  0
Зангараа(202.179.27.51) 2022 оны 04 сарын 05

Монгол бүх дэлхийн муу жишиг юм даа

0  |  0
Иргэн (202.9.46.34) 2022 оны 04 сарын 05

Үйлдвэрлэл хөгжүүлэхгүй, гадны бренд шүтдэг ард түмэн ингээд дууслаа.\nБизнесмен нэртэй гадны бараа авчирч ард түмнээсээ ашиг олохоос өөр юм чадахгуй үхэр монголчууд

1  |  0
Уншигч(66.181.176.44) 2022 оны 04 сарын 05

Авилга авч эх орноо тонохоос өөр зүйлгүй импортын жорлонгууд сүйрэх нь дээ.

1  |  0
зочин(43.242.243.38) 2022 оны 04 сарын 05

ТЭГНЭ ШҮҮ ДЭЭ САЙН ДУРААРАА КОВАКС ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР ХӨЛ ХОРИО ТОГТООХ ДААЛГАВРЫГ НЬ БИЕЛҮҮЛЖ ЭДИЙН ЗАСГАА УНАГААД ӨНӨӨДРИЙН БАЙДАЛД ОРСОН ШҮҮ. АНХНААСАА КОЛОНИ ОРНУУДАД ИЙМ БОДЛОГЫГ ДЭЛХИЙН БАНК ХЭРЭГЖҮҮЛЭЭД АМЬДРАЛЫГ НЬ ЭЛГЭЭР НЬ МӨЛХҮҮЛДЭГ УЛАМЖЛАЛТ АРГАТАЙ. ТИЙМЭЭС ҮҮНИЙ ЭСРЭГ АЖИЛЛАХЫН ОРОНД ДАГАЖ ХАРАЙСАН ЗАСАГ ОДОО ОГЦРОХООР БАРАХГҮЙ ВАКЦИНЫ АСУУДЛААР ХЭРЭГ НЭЭХ БОЛСОН ШҮҮ. ялангуяа ТЭР БИОЛАБОРАТОРИ НЭЭГЭЭД БАЙГАА МОНГОЛЧУУД ХЭНИЙ САНХҮҮЖИЛТ ДААЛГАВРААР АЖИЛЛААД БАЙГААГ ТОГТООХ. ОРОСЫН ЭНЭ ФАШИЗМЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ БАЙГАА НЬ ЗӨВ ШТЭЭ.

0  |  1
тиймээ(139.5.217.108) 2022 оны 04 сарын 05

монгол яаж муу юмнаас хоцров гэж, яг л ийм байдалтай нь үнэн. мулгуу төр-өнгөрсөн борооны хойноос эсгий нөмрөгч

1  |  0
Top