ӨНӨӨДӨР: Азийн хөгжлийн банкнаас эдийн засгийн тайланг танилцуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 06

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.04.06)


9:00 цагт “Новотел” зочид буудалд Монгол Улсад сонгуулийн төв байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойг угтсан “Ардчилсан сонгуулийн одоо ба ирээдүй” олон улсын онол, практикийн бага хурал танхим болон цахимаар эхэлнэ.

10:00 цагт ҮБХИС- д Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтсан эрдэм шинжилгээний хурал болно.

10:00 цагт "Туушин" зочид буудалд “Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” зөвлөлдөх уулзалт болно.

11:00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Азийн хөгжлийн банкнаас "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайланг танилцуулна.

12:00 цагт Улсын филармонийн байранд Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн 50 жил, Монгол Улсад симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 65 жил, Морин хуурын чуулгын 30 жилийн ойн хэвлэлийн хурал болно.

12:00 цагт Монгол бөхийн өргөөнд АН-аас Монголын жудо бөхийн холбоо, Монгол бөхийн холбооны хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

13:00 цагт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн I хэлтсийн хурлын танхимд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “АНЗААР” ухуулга, нөлөөлөл, мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулна.

16:00 цагт “Аурора” зочид буудалд "Ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйжүүлэлт ба хууль эрх зүйн орчин" зөвлөгөөн болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top