Азийн хөгжлийн банкнаас Монголын эдийн засгийн төлөв байдлын талаар мэдээлснийг хүргэсэн билээ. Уг мэдээллийн хүрээнд, АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандраны илэрхийлсэн байр суурийг хүргэе.
Тэрбээр “Эдийн засгийн сэргэлт хойшилж удаашрахын зэрэгцээ инфляц ихээр өссөн байгаа сөрөг орчинд Монгол Улс урьдчилж харах боломжгүй гэнэтийн цочролууд, хосолмол эрсдэлтэй нүүр тулж байна. Эдгээрийн нэг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хийх худалдааны гол боомтууд хаалттай хэвээр байгаа хүндрэлтэй асуудал. Нөгөө нь Украин дахь Оросын Холбооны Улс халдлага, түүний эдийн засаг дахь сөрөг үр дагаврууд юм. Үүссэн хүнд нөхцөл байдалтай уялдан Монгол Улс стагфляцийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого буюу хариу арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай.
Украин дахь ОХУ-ын халдлагын улмаас Монгол Улсын эдийн засгийн төлөвт учрах эрсдэл огцом нэмэгдэж, төлбөрийн тэнцэл, улсын төсөв, инфляц болон бизнесийн үйл ажиллагаанд улам бүр дарамт үүсэж байна. Монгол Улс макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мөчлөг сөрсөн багц бодлогыг боловсруулж, гадаад болон дотоод санхүүжилтийн хэрэгцээнд шаардагдах валютын эх үүсвэрүүдийг баталгаажуулан олж авах, үүний зэрэгцээ эдийн засгийн өрсөлдөх чадвар, эрсдэл даах дархлааг сайжруулах бүтцийн шинэчлэлийн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг гүнзгийрүүлэх хэрэгтэй байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )