Б.Батдаваа: Эдийн засагт шаардлагатай бодлогын тохиргоо хийхэд нь хөндлөнгөөс оролцож болохгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

Монголын Эдийн засгийн чуулганаар  “Гадаад орчны тодорхой бус байдал, үр дагавар-Үнэ ханш, гадаад худалдаа, төлбөр тооцоо” сэдэвт нэгдсэн хуралдаан боллоо.

Энэ хуралдаанд ҮСХ-ны дарга Б.Батдаваа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр  “Төв банкинд бие даасан хараат бусаар ажиллах боломжтой мэргэжлийн баг ажиллаж байна. Энэ баг хамт олноо эдийн засагт шаардлагатай бодлогын тохиргоог хийхэд нь хөндлөнгөөс оролцож болохгүй. Өөрөөр хэлбэл, засаглалын зарчмаа баримталж, эдийн засгийн шаардлагатай тохиргоог бодлогын институциуд хийхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэв.

Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Бодлогын хэмжээнд бид Засгийн газар, Монголбанкийг тушсан зүйл байхгүй. Хууль эрхзүйн хүрээнд боломж алга гэдэг нь залхуу хүний хэлж байгаа шалтаг. Хуулийн хэмжээнд хангалттай ажиллаж байгаа, боломж нь ч бий” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top