Монголын Эдийн засгийн чуулганаар “Гадаад орчны тодорхой бус байдал, үр дагавар-Үнэ ханш, гадаад худалдаа, төлбөр тооцоо” сэдэвт нэгдсэн хуралдаан боллоо.
Энэ хуралдаанд Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Мөнхнаран оролцож байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Шатахууны үнийг чөлөөлбөл дунд хугацаандаа асар их шоконд орно. Шатахууны үнийн нэмэгдэл инфляц, иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөөлнө. Тиймээс дунд хугацаандаа Засгийн газрын оролцоо шаардлагатай. Шатахууны үнийг чөлөөлөх эсэхэд улс төр, нийгэм, эдийн засгийн гээд олон шалтгаан бий. Шатахууны үнээс үүдэх огцом шокоос хамгаалахад төрийн зохицуулалт байх ёстой” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )