АНУ Оросын 29 аж ахуйн нэгжийн эсрэг ХОРИГ ТАВИЛАА

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

АНУ Оросын найман иргэн, 29 аж ахуйн нэгжийн эсрэг шинэ хориг тавьжээ.

Америкийн Сангийн яамнаас мэдэгдсэнээр хоригийн жагсаалтад Оросын усан онгоцны үйлдвэрлэлийн хэд хэдэн компани, түүний дотор “Адмиралтейские верфи” болон “Янтарь” үйлдвэр багтсан байна.

Түүнчлэн хязгаарлалтад “Алмаз” болон “Рубин” компани оржээ.

АНУ өмнө нь Оросын хэд хэдэн албан тушаалтанд хориг тавьсан билээ. Тэдэн дунд ОХУ-ын Сангийн яамны тэргүүн Антон Силуанов, Хойд Кавказийн холбооны тойргийн ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгч Юрий Чайка, Москва хотын дарга Сергей Собянин нарын нэр багтжээ.

Тэрчлэн АНУ шинэ хориг арга хэмжээндээ ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев болон Ерөнхий сайд Михаил Мишустин нарыг оруулсан байна.

Үүнээс гадна АНУ Оросын Сбербанк, Альфа-банкны эсрэг бүрэн багц хориг тавина гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top