Майкл Макадүү: Засаглалын чанар муудах тусам, эелдэг дарангуйлал бий болдог

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

Монголын Эдийн засгийн чуулганы хүрээнд “Хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт хуралдаан боллоо.

Уг хуралдаанд оролцсон “Бостон Консалтинг” группийн партнер Майкл Макадүү дараах байр суурийг илэрхийллээ.

“Засаглалын чанар муудах тусам, эелдэг дарангуйлал бий болдог. Жишээ нь, гадаадын хөрөнгө оруулагчид орж ирээд үйл ажиллагаа явуулах гэхээр зөвшөөрөл өгдөг байгууллагууд, эрх мэдэлтнүүд наанаа эелдэг хэр нь дарангуй загнаж, тодорхойгүй байдал үүсгээд байвал тухайн улс руу гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй.

Олон улсын жишгээс харахад ДНБ-ий өсөлт, бодлогын тогтвортой байдал болон улс төрийн засаглал сайжрах нь улс хурдтай хөгжих үндэс болдог. Тэр хэрээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгддэг. Монголын хувьд олборлолт, нийлүүлэлтээс боловсруулалт руу шилжих хэрэгтэй байна” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хө(99.230.64.174) 2022 оны 04 сарын 10

Эх орноо харийнхнаас хамгаал, орж ирээд дураараа дургиж, өөрсдийн дарангуйлалаа үүсгэх бодолтой,,,,

0  |  0
Top