Токаев Монгол дахь Казахстаны Элчин сайдыг өөрчиллөө

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев зарлиг гаргаж, гадаад дахь хэд хэдэн Элчин сайдыг солилоо.

Монгол дахь Казахстаны Элчин сайд Адилбаев Жалгас Жумаевичийг ажлаас нь чөлөөлж, оронд нь Койшибаев Габит Бейбутовичийг томилсон байна. Габит Бейбутович Койшибаев өмнө нь Бээжин дэх Казахстаны Бүрэн эрхт Элчин сайдан алба хашиж байсан юм. Койшибаевын оронд ГХЯ-ны дэд сайд байсан Шахрат Нурышевийг Хятад дахь Элчин сайдаар томилжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top