Швед, Финланд улс энэ зун НАТО-д элсэхээр зэхэж байна гэж Их Британийн “Times” сонинд бичжээ.
Энэ асуудал Брюссельд дөрөвдүгээр сарын 6-7-нд болсон НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр яригдсан байна. Финланд ирэх зургаадугаар сард өргөдлөө эхлээд өгч, Швед араас нь өргөн барих гэнэ.
Тус сонины эх сурвалжуудын ярьснаар, тус хоёр улс НАТО-гийн боломж, ялангуяа тагнуулын мэдээ цуглуулах, нисэх хүчнийг бэхжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ. Швед, Финланд нь тус эвслийн “жинхэнэ тоглогч” болно гэж Европын дипломатчид үзэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросын хувьд Швед, Финландыг НАТО-д элсэхийг заналхийлэл гэж үзэхгүй байна хэмээн өмнө нь мэдэгдэж байжээ.
ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэнтэй зэрэгцэн тус хоёр улс төвийг сахисан статусаасаа татгалзаж, НАТО-д элсэх асуудлыг хөндөж эхэлсэн билээ. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг тус эвсэлд аль болох богино хугацаанд нэгдэх боломжоор хангана гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Оросын түрэмгийллээс ангид байхын тулд л НАТО-д элсэж байгаа биз, украйны замаар орохыг хэн хүсэх билээ