Хориг тавигдаагүй банкуудаар дамжуулан ОХУ-тай төлбөр тооцоо хийж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

ОХУ-аас  Украинд цэргийн ажиллагаа явуулж, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Европын Холбоо олон улсын санхүүгийн систем болох SWIFT-ээс ОХУ-ын томоохон банкуудыг хассан.

Энэ нь Монгол Улсын арилжааны банкуудад ямар нөлөө үзүүлж байгаа вэ? гэдэгт Монголбанкнаас дараах байр суурийг илэрхийлж байна.

Европын холбоо болон бусад улс орнууд SWIFT системээс ОХУ-ын томоохон банкуудыг гаргаж, хориг тавьсан нь Монгол Улсын арилжааны банкууд ОХУ-ын банкуудтай төлбөр тооцоо хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа хэдий ч хориг тавигдаагүй арилжааны банкуудаар дамжуулан гадаад төлбөр тооцоог хийж гүйцэтгэж байна. Бусад гадаадын улс орны банкуутай гадаад гүйлгээ хэвийн хийгдэж байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top