Туркийн соёл, аялал жуулчлалын яам Тээврийн болон Санхүүгийн яамдтай хамтран хориг арга хэмжээний үед Оросын жуулчдыг татах гурван үе шаттай замын зураглал баталжээ. Энэ хүрээнд Туркийн амралт, зугаалгын газрууд руу захиалгат нислэг үйлдэх иргэний агаарын тээврийн компани байгуулахаар төлөвлөж байна.
“Sabah” хэвлэлд мэдээлснээр, шинэ компанийн онгоц Анталья хотын нисэх онгоцны буудалд байрлах ба зөвхөн Оросын хотууд, Туркийн амралт, зугаалгын газрууд хооронд нислэг үйлдэх аж. Ингэснээр нэмж нэг сая орос жуулчдыг татах боломжтой гэж Туркийн тал тооцоолжээ.
Үүнтэй зэрэгцэн иргэний агаарын тээврийн “Turkish Airlines” компани Оросын аялал жуулчлалын компаниудтай суудал хадгалах тухай тохиролцоонд хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )