Банкууд валют арилжаанд хязгааралт тавьж байгаа нь зах зээлд валютын нийлүүлэлт хомс байгаагаас шалтгаалан банкуудын бие даан гаргасан шийдвэр гэж Монголбанкнаас өчигдөр мэдээлсэн.
Түүнчлэн арилжааны банкууд валютын арилжаанд яагаад хязгаарлалт тогтоох болов гэдэг дээр дараах хариултыг өгч байна.
“Цаг үеийн нөхцөл байдал тогтворгүй, гадаад зах зээлийн тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. Арилжааны банк нь валютын захын эрэлт хэрэгцээнд үндэслэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтоодог бөгөөд зарласан валютын ханш, тогтоосон хязгаарлалт нь эдийн засгийн нөхцөл байдал, дотоодын валютын зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс шууд хамаардаг. Монголбанк гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гараг бүр зохион байгуулж дуудлага худалдаа болон цахим талбараар дамжуулан дотоодын валютын зах зээлд гадаад валютыг нийлүүлж байна” гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Валютаас гадна төгрөгийн өдрийн лимит 1,5 сая төгрөг болсон нь ямар учиртай юм бэ? Үүнийгээ дариу зогсоогооч.
бүх худлдаа зогслоо хүүрнүүдээ аж ахуй нэгжүүд хаалга бариж эхллэээ ажлгүй хүмүүс ихдэвэл дайн болно шүү наад доллараа эрлт хэргцээгээ янзлаач