Энэ сарын 1-7-ны өдрүүдэд манай улс авто замаар 216 чингэлэг, төмөр замаар 199 чингэлэг зэсийн баяжмал экспортод гаргажээ. Ингэснээр оны эхнээс нийт 362.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 10.1 хувийн өсөлттэй байна.
Мөн хугацаанд авто замаар 4, төмөр замаар 1342 чингэлэг буюу оны эхнээс нийт 710.2 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалын экспортод гаргажээ.
Харин Төв банкны алт худалдан авалтыг харвал, оны эхнээс дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар 3,529.0 килограмм алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 224.4 килограмм буюу 6.8 хувиар өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )