Төгрөгийн хадгаламж НЭГ сарын дотор ₮600.5 тэрбумаар БУУРЧЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 17

Төгрөгийн хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст 13.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 600.5 тэрбум төгрөг буюу 4.2%-иар, өмнөх оны мөн үеэс 665.6 их наяд төгрөг буюу 4.6%-иар буурсан байна. Тэгэхээр төгрөгийн хадгаламжийн бууралт нэгхэн сарын дотор 600 тэрбумаар хэмжигдэж буй нь анхаарал татаж буй юм.

ҮСХ-ны мэдээллээр, төгрөгийн хадгаламжийн 90.5 хувь буюу 12.4 их наяд төгрөг  нь иргэдийн хадгаламж, 9.5 хувь буюу 1.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Харин валютын хадгаламж 4.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 114.1 тэрбум төгрөг буюу 2.7%-иар өссөн бол өмнөх оны мөн үеэс 166.6 тэрбум төгрөг буюу 3.7%-иар буурсан үзүүлэлттэй байна.

 

ИРГЭД, БАЙГУУЛЛАГЫН ХАДГАЛАМЖ, ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖИЙН ЖИЛИЙН ӨӨРЧЛӨЛТ, хувиар, сараар



 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shine ue(202.126.88.182) 2022 оны 04 сарын 17

Новшийн.ногооны өнгөрч байна \n

0  |  0
Иргэн(178.176.77.223) 2022 оны 04 сарын 17

Хөгжлийн банкны зээлээ төлсөн бх л даа

0  |  0
Иргэн(64.119.22.8) 2022 оны 04 сарын 17

Дарга нар нь доллар болгоод л

0  |  1
Top