- 2022 оны төсөвт тусгасан тооцооллоор, тавдугаар сараас 12 дугаар сар хүртэлх 8 сарын хугацаанд 670 гаруй тэрбум төгрөгийн шимтгэлийг ажиллагчид төлөх ёстой -
Нийгэм, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах буюу тодотгох чиглэлээр зарим шийдвэрүүдийг гаргаад байна.
Гэхдээ төсвийн тодотголын хүрээнд засгаас гарсан санал санаачилгууд УИХ-аар хуульчлагдан батлагдаж байж бодит шийдвэр болох юм.
Тухайлбал, Засгийн газраас төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг энэ оны тавдугаар сараас эхлэн 12 дугаар сар хүртэл буюу он дуустал буцаан олгоно гэсэн шийдвэрийг гаргасныг Ерөнхий сайд мэдэгдсэн.
Энэ шийдвэр нэр томъёоны хувьд анхаарал татаж буй. Нийгмийн даатгалын санд бүртгэлтэй ажиллагчдаас 2022 оны төсөвт төвлөрүүлэхээр тооцож, хуульчлан баталсан орлого буюу шимтгэлээ 100 хувь авсны дараа 50 хувийг нь буцааж олгох тухай яриад байна уу.
Эсвэл ирэх тавдугаар сараас 12 дугаар сарыг дуустал ажиллагчдын сар бүр төлөх Нийгмийн даатгалын шимтгэл 50 хувь буураад явах уу гэдэг асуудал гарч ирж буй. Тэгсэн тохиолдолд энэ нь шууд ХӨНГӨЛӨЛТ болж таарах юм.
Засгийн газрын эх сурвалжаас тодруулахад, ажиллагчдаас төвлөрүүлдэг Нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувиар бууруулах шийдвэрийг ямар хэлбэрээр хэрэгжүүлэх вэ гэдгийг ярилцаж байгаа, эцэслэн тодорхой болгоогүй байна гэсэн хариултыг өглөө. Тодотгоход, 2022 оны төсвийн жилд:
Тэгэхээр ажиллагчдаас Нийгмийн даатгалын санд сар бүр 84 орчим тэрбум төгрөгийн шимтгэл төлөх тооцоололтой байна.
Тавдугаар сараас 12 дугаар сар хүртэлх 8 сарын хугацаанд 670 гаруй тэрбум төгрөгийн шимтгэлийг ажиллагчид төлөх ёстой. Үүний 50 хувь нь 335 тэрбум төгрөг болно.
Гэхдээ ажилтны төлдөг Нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувь буцаан олгох тухай засгийн шийдвэрт төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлийн салбарт ажиллагсад хамаарахгүй.
Статистикийн бизнес регистрийн санд энэ оны эхний улирлын байдлаар бүртгэлтэй 231.3 мянган хуулийн этгээдийн 41.9 хувь нь үйл ажиллагаа явуулж байна гэж ҮСХ мэдээлсэн.
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АЖИЛЛАГЧДЫН ТООНЫ БҮЛЭГТ ЭЗЛЭХ ХУВЬ, жил бүрийн эхний улирлын байдлаар
Ямар ч байсан засгаас одоогоор гараад буй шийдвэр төсвийн тодотголоор хуульчлагдан, ажилтнуудын төлдөг Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт 50 хувиар буурлаа гэхэд төсвийн орлого төдий хэмжээгээр бууурч, иргэдийн гар дээр шууд очих хэлбэрээр эдийн засагт нийлүүлэгдэнэ гэсэн үг юм.
Сэтгэгдэл ( 0 )