Монгол Улс энэ оны эхний улиралд нийт 126 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.6 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 1.9 тэрбум ам.доллар, импорт 1.7 тэрбум ам.доллар эзэлжээ.
Импорт өмнөх оны мөн үеэс 167 сая ам.доллар буюу 11%-иар өсөж, экспорт 58.3 сая ам.доллар буюу 2.9%-иар буурчээ.Харин өмнөх сараас экспорт 121.3 сая ам.доллар буюу 18.9%-иар, импорт 171.8 сая ам.доллар буюу 35.7%-иар өссөн үзүүлэлттэй байна.
2022 оны эхний улирлын байдлаарх импортын дүнг авч үзвэл:
Оросын Холбооны Улсаас импортоор оруулсан барааны 57.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 71.2 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 6.6 хувийг цахилгаан эрчим хүч, 5.8 хувийг ачааны тэрэг, 87.6 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 167 сая ам.доллароор өсөхөд автомашин, шатахууны импортын өсөлт нөлөөлжээ. Тухайлбал, автобензин 90.4 сая ам.доллар, суудлын автомашин 28 сая ам.доллар, дизелийн түлшний импорт 15.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Бүх бүтээгдхүүнээ гаднаас авдаг ичиж үхмээр юмаа