ОХУ, Украинд хүмүүнлэгийн асуудлаар уулзалт хийхийг санал болгов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Мартин Гриффитс Москва, Киевт хандан хүмүүнлэгийн асуудлаар уулзалт зохион байгуулахыг санал болгожээ.

Тэрбээр талуудад хандан НҮБ-ын ивээл дор уулзалт хийж, гал зогсоох дэглэмийн хэрэгжилтийн хянах, энгийн иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх, хүмүүнлэгийн коридорын аюулгүй байдлыг хангах зэрэг хүмүүнлэгийн асуудлаар тохиролцоон хүрэх хүсэлт тавьсан тухай Гриффитс хэвлэлийн баг хурлын үеэр мэдэгджээ.

Тэрбээр энэ долоо хоногт Туркт айлчилж, энэ асуудлыг тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хэлэлцэхээр төлөвлөж байсан ч коронавирусний халдвар авсан тул айлчлалаа түр хойшлуулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top