Д.Эрдэнэбилэгийн “ХХБ” Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 78%-ийг дангаараа гүйцэтгэдэг

2022 оны 04 сарын 20

Гурван жилийн өмнө буюу 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газарт 5 цагийн турш байцаагдаад, гэртээ буцаж байсан ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гурван жилийн дараа буюу өчигдөр /2022.04.19/  АТГ-т түр саатуулагдаж, байцаалт өгч буй талаар zindaa.mn мэдээлсэн билээ.

Өмнөх удаа тэрбээр ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхоны хамтаар саатуулагдан, байцаалт өгөхдөө  “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан ХХБ санхүүжилтийнхээ 72.4 хувийг төрөөс гаргуулсан гэх асуудалд холбогдож байв. Тэгвэл өнөөдрийн тухайд “Эрдэнэт Үйлдвэр” 100 хувь төрийн өмчит компани болсон.

Харин хуулийнхан  Д.Эрдэнэбилэгийг энэ удаад Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан тайлбар авч байна.

“Сахал” Д.Эрдэнэбилэг гэж хүний тухай мэдээлэл 2019 он хүртэлх хугацаанд хэвлэлийн хуудаснаа олонтаа гарч, Монголчуудын “ЭЗЭН” гэгдэх тодотгол хүртэл дагаж байсныг сануулахад илүүдэхгүй байх.

Тиймээс ч гурван жилийн өмнө түүнийг хуулийнхан шалгахад, Монголчуудын эзэн ил гарч ирлээ гэгдэн хэвлэлүүд тодотгож байв.

Төрөөс тэрбумтнууд төрдөг гэсэн ойлголтыг нэгэнтээ авсан монголчууд бид МУИС-ийг дүүргэчихээд,  хувийн хэвшлээр дагнан, төрд нэг ч жил ажиллаж үзээгүй эзэнтэй болсны цаана улс төр, бизнесийн бүлэглэл байгаа талаар ч яригдаж л байсан.

Гол нь Д.Эрдэнэбилэг гэж хүний нэр холбогддог төсөл, хөтөлбөрүүд цар хэмжээгээрээ эдийн засагт нөлөөлөлтэй байсаар ирсэн.

9.6 их наяд төгрөгөөр хэмжигдэх активтай Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга тэрбээр  “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувь, “Монголросцветмет”-тэй холбогдох орд газар, төслүүдийн 49 хувийн асуудалд төрд, хуулийнханд ялагдсан бол сүүлийн өдрүүдэд  Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртэйн орд,  “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэр зэрэг бусад төслүүд нь ч төрд шилжих үйл явц өрнөж байна.

Монгол Улсын Засгийн газрыг удирдаж буй Л.Оюун-Эрдэнэ  ч хэвлэлийнхэнтэй уулзах бүртээ, агуулгыг байнга Д.Эрдэнэбилэг болон түүнтэй холбоотой улс төр, бизнесийн бүлэглэл рүү чиглүүлдэг гэдгийг ерөнхийдөө нийгэм нэгэнтээ ойлгочихсон билээ.

Өрнөж буй үйл явдлууд нэг талаас төр, хувийн хэвшлийн хооронд үүсээд буй асуудлууд мэт боловч угтаа бол бүлэглэл хоорондын буюу үе солигдох процесс байхыг ч үгүйсгэх аргагүй.

Ямартаа ч хэвлэл мэдээлэл, улс төр, бизнесийн салбарын гол дүр болох Д.Эрдэнэбилэг гэж хүнтэй холбоотой компаниудтай холбогдох  асуудлуудыг эрх баригчдын зүгээс зөвтгөн тайлбарлаж байгаа. Мөн нөгөө талаас Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банктай холбоотой асуудлууд ч яригдаж буй.

Тодотгоход, 2021 онд Монгол Улсын банкны салбарын нийт актив 4.3 их наяд төгрөгөөр өсөн,  36.8 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий хэмжээнд дөхсөн. Монгол Улсын ДНБ сүүлийн тооцооллоор 37.2 их наяд төгрөг байгаа билээ. Санхүүгийн салбар дахь банкны секторын эзлэх хувь нэмэгдэнэ гэдэг нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал энэ салбараас хамаарах хамаарал улам бүр өсөж байна гэсэн үг юм.

Тэгвэл системийн нөлөө бүхий 5 банкны хоёрдугаарт жагсаж, зах зээлийн 23.4 хувийг эзэлж буй  Худалдаа хөгжлийн банкны нийт актив 2021 онд 8.2 их наядаас 9.6 их наяд орчим болж өссөн байгаа. Өнгөрсөн онд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкууд нэгдсэнтэй холбоотойгоор  активын өсөлт нь 1.4 их наядаар хэмжигдэж байгаа.



Худалдаа хөгжлийн банкны нийт хувьцааны:

 

  •  54.8785 хувийг Globull Investment & Development SCA (Globull)

 

  •  6.0989 хувийг US Global Investment LLC (Global)

 

  •  16.6347 хувийг United Banking Corporation LLC (UBC)

 

  •  3.982 хувийг GS Mongolia Investments Limited (Goldman Sachs)

 

  • 18.4059 хувийг банкны ажилтнууд болон хувь хүмүүс эзэмшдэг гэсэн мэдээллийг тус банкнаас өгч буй юм.

 

2021 оны сүүлийн байдлаар статистик харахад, Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 78 хувийг Худалдаа хөгжлийн банк дангаараа гүйцэтгэж байна.

2021 онд банкны салбарын нийт эх үүсвэр 4.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Тэгвэл Худалдаа хөгжлийн банкны эх үүсвэр 2021 онд өмнөх оноос 600 тэрбумаар өсөж, 5.6 их наяд төгрөг болсон.

Өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлага хангаж буй үзүүлэлт нь Худалдаа хөгжлийн банкны тухайд 2021 онд 15 хувь болж 2020 оноос 2 нэгж хувиар буурчээ.

Монголын банкны холбооны мэдээллээр, 2021 оны эцсийн байдлаар Системийн нөлөө бүхий 5 банк нь хөрвөх чадварын харьцаа үзүүлэлт хэт өндөр байгаа. Энэ нь цар тахалтай холбоотойгоор хөтөлбөрийн зээлээс бусад зээл олголт өсөөгүйтэй холбоотой юм.

Худалдаа хөгжлийн банканд 2021 оны сүүлийн байдлаар иргэд, аж ахуйн нэгжийн 3.9 их наяд төгрөгийн хадгаламж байршиж байна. Өнгөрсөн онд тус банк 90 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Данх(202.126.89.142) 2022 оны 04 сарын 22

Төр хувийн өмчрүү халдаж хэрхэвч болохгүй

3  |  0
baagii(64.119.19.78) 2022 оны 04 сарын 21

tord baigaa novshnuud ene hun shig ajilaachee 1,hunees dor tortei yoronhio said bolgocjhih ene hunee\n\n

0  |  0
боб(43.242.242.189) 2022 оны 04 сарын 21

сахалын доодх хэдэн цавьний үс муухай даварч бгаа. Хэдэн ажилтныхаа хувийн 9911 дугаарыг хурааж авснгжууга

0  |  0
УХААРЧ АМЬДАР(103.111.68.3) 2022 оны 04 сарын 22

ЭНЭ ИХ ӨСӨЛТИЙН БАРАГ 2 ИХНАЯД НЬ ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ХУВЬЧЛАЛ НЭРИЙН ДОР ТӨМӨРТЭЙН ОРДООС ХЯТАДАД ЗАРСАН ТӨМРИЙН ХҮДРИЙН ОРЛОГО ҮҮНИЙГ НЬ УЛС ХУРААЖ АВАХ ЁСТОЙ .ХУВЬЧЛАЛААР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ МӨРТЛӨӨ ТҮҮНИЙ ЭЗЭМШЛИЙН ОРДЫГ ЗӨӨЖ СӨНГӨЖИНӨ ГЭДЭГ НЬ ЦЭВЭР ЛУЙВАР ШҮҮ ДЭЭ

1  |  1
Kk(172.58.75.79) 2022 оны 04 сарын 21

Ard ni neg nugdaisan nuhur baigaadaa.

0  |  0
Zee(64.119.20.145) 2022 оны 04 сарын 20

Энэ ахыг мэдэхгуй юм бас танихгуй, гэвч 1990оны адгаар гэнэт банкны эзэн болж тодорч гарч ирснийг санаж байна , Яаж ямар бизнес хийж хаанахын херенге оруулалтаар баялаг босгосныг тухайн цагт гайхаж байв!! Ямар замаар энэ олон улсын компанийг авав хэн ард нь байгаа бол бид хэзээ ч асууж сураглаж байв уу? Бусад том чадалтай ноедууд яагаад эдгээр компанийг авч чадаагуй юм бол? Хувьчилж авсан компаниуд яагаад урдхаасаа дордож хийж чадаж байсан юмаа хийхээ болив? Дандаа барьцаанд тавьсан юм биш биз?

0  |  0
Уншигч(66.181.161.82) 2022 оны 04 сарын 21

Гадаадаас авчирч 100 хувь монголынх болсон үйлдвэрийн ашгаар нь бүхий л улсаараа туйллаа шд, харин ч гай гавьяа хоёр нь тэнцчихсэн нөхөр биш үү, муу л бол хойд талын хар овоохой гэж болохгүй л дээ, сайн тал байж л таарна, Путинд жаахан ч гэсэн ялалтын мэдээ хэрэгтэй байгаа шиг манай засагт томоохон дайсан тодруулах аян эхлээд их удаж байна шд, 60 тэрбум, эрдэнэт, хөгжлийн банк, хөтөл, төмөрлөг гээд л, үр дүн нь хаана байна зүгээр л хүний сэтгэхүйгээр тоглоод цаг хугацаа эрх мэдлийг чиглүүлж зохицуулаад байгаа юм биш байгаа. 100 сонсохоор 1 үз гэдэг шиг хардах эрхээ эдлэнэ шүү.

4  |  1
B(66.181.180.41) 2022 оны 04 сарын 21

XXB bol socialismiin yees l mongoliin gadaad tulbur tootsoog xiideg baisan bank shuu dee.

1  |  0
Ок(192.82.72.97) 2022 оны 04 сарын 22

Энэ банкинд хадгаламжтай хүмүүс мөнгөө татсан нь дээр байх

2  |  2
ZOCHIN(101.189.70.83) 2022 оны 04 сарын 20

medeej mongol ulsiin gadaad buh tootcoog hiijiij l shulj muljij bgaa n todorhoishdee... hun chanartai bai idej uuhad gedes chini aris chini hangalttai sunah bhaa.. avilgachid aa...

0  |  1
Иргэн(139.5.217.62) 2022 оны 04 сарын 21

Монголчуудын хамаг боломжийг хулгайлсан энэ мэтийн хэдхэн луйварчидтай тэмцэж байгаа Оюунэрдэнийн зөвөө. Хувийн хэвшлийг дарамталсан боомилсон юм хаана байна. Ард нь хүзүүгүй, жонхуу зэрэг нэгэн үеийн төрийн эрх баригчид байж энэ бүх луйврыг хийлцсэн. Эрдэнэбилэг ганцаараа толгой нь ажиллаад хийчихсэн ч юм биш харагдаж байна одоо бол. Бизнес, луйвар хулгайг хоёрыг ялгасан дээр. Тэгж байж төрд итгэх нийгмийн итгэл бэхждэг юм.

2  |  3
зочин (202.9.46.59) 2022 оны 04 сарын 21

эрдэнэбилэг, эрлекжорж , эрдэнэ нартай холбоотой мафийг устгаагүй цагт Монгол өөдлөхгүй!!!!!!!!!!!!!!!!!!!!

3  |  2
Нэр(202.55.188.89) 2022 оны 04 сарын 21

Бид нар их хүлцэнгүй юмаа хэн нэгэн нь тайлбар хийвэл жааа гээд л гүйцээ, яагаад ийм тэнэг болцгоочихсон юм болоо. Энэ засаг л овоо юм хийж бна тэрнээс биш ингэж юм хийж байхыг үзээгүй худлаа яриад л байцгаадаг байж билээ

0  |  2
Зочин(202.21.107.80) 2022 оны 04 сарын 22

Яахав дээ, гадаад төлбар тооцоог шуурхай л гүйцэтгэж чадаж байвал аль ч банк байсан ялгаа алга.

3  |  1
Зочин(43.242.243.240) 2022 оны 04 сарын 20

Бүүр нэг хулгайч , хүйтэн цэвдэг ёэтгэлгээтэй . Улсаа гэх сэтгэлгүй, дандаа л луйврын аргад гаршсан хүн гэж харагддаг. Хууль бусаар л хөгжиж бгаа болохоос өөрөөр шударга ёс , хууль журам гэдгийг уландаа гишгэсэн хүн юм байна лээ. Муу юмандаа толгой нь сайн ажилладаг.... Яагаад улсаа гэж бодож өчүүхэнч эх оронч байж болдоггүй юм бэ?

3  |  1
Зочин(139.5.218.238) 2022 оны 04 сарын 22

Сахал банкны мөнгийг төрийн өмчийг луйвардахад ашиглаж угаасан хүн. Иймэрхүү байдлаар бол ХХБ удахгүй дампуурна.

2  |  1
zochin(203.91.115.243) 2022 оны 04 сарын 22

ХХБанкны нилээн их хувийг оффшор компани эүэмшдэг юм байна лээ.монголын ард түмний хөрөнгөний хагас нь энэ компани луу орж байгаа тэгэхээр улс ядуурах нь аргагүй.наад хүндээ арга хэмжээ аваад офшорыг нь оруулж ир бас ард байгаа том эзнийг нь хэлүүл женко байгаа даа.

2  |  1
Эгэл(192.82.77.147) 2022 оны 04 сарын 21

Энэ нөхрийг мөн ч их балбах юм аа.Улс ийм толгой сайн ажилладаг хүмүүстэйгээ хамтраач ээ ,юу юуны тухандгүй улсын өмч болгох юм,гэтэл одоо байж байгаа улсын өмчтэй аж ахуйн нэгжүүд гэж дандаа алдагдлын үүрүүд,яана даа энэ улс

8  |  1
о(202.126.90.106) 2022 оны 04 сарын 21

Ийм хүнийг зүхэж байгаа улс хөнжихгүй

4  |  6
зочин(150.129.143.223) 2022 оны 04 сарын 20

Банк хэмээх том байгууллага аужилладаг зарчмаараа л ажиллана. Тэр нэг их том гавьяа биш, олон сайн мэргэжилтнүүд байдаг байх. харин Энэ хүн олоон жилийн өмнө улсаа хувааж идэж байсныг хааад их сайн сурчээ. Жаахан ч гэсэн сэтгэл зүтгэл байсан бол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах л байсан байх. Гэвч тийм чадвар бол ёстой алгаа.

2  |  2
zochin (106.154.128.176) 2022 оны 04 сарын 20

yagaad iim huvaa bodson uvuu nar olon yum be guiee mun shunal aa uurd amdrah yum chig engej uls orond hohrol uchruulj huvaa bodson undur nastai uvuu nar olon boljee ur huuhed uls orondoo neg yum buteeh yumsan geh baital zuvhun uuru bolj butej bval uls uudgui uvgun buh nasraa hiisen laig n edluulj buh hurungiig huraaj uls oron hohrolgui bolgoh.g husj bna

0  |  1
Шилээ(66.181.161.101) 2022 оны 04 сарын 21

Гадаадад мөнгө ХХБ-аар шилжүүлэх нь арай шуурхай байдаг.

4  |  0
Top