Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, болон бусад дагалдах хуулийн төслүүдийг Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2022.04.20/ өргөн барьсан.
Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголоор орлого, зарлагын тооцоололд ямар өөрчлөлт гарч буйг тодотгон хүргэе.
УИХ-аас 2022 оны нэгдсэн төсвийг анх батлахдаа:
Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас УИХ-д өргөн барьж буй төсвийн тодотголын төсөлд:
Харин нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг энэ онд 5,197.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 11.1 хувьтай тэнцүү байхаар анх баталсан бол энэ удаагийн тодотголын төсөлд 4,280.3 тэрбум төгрөг байхаар тооцсон байна. Хөрөнгийн зардал ийнхүү буурч тооцоологдсон ч, нэгдсэн төсвийн орлого, зарлагын ерөнхий тооцоололд дорвитой бууралт гараагүй байна.
Он гарснаас хойш хоёр дахь удаагаа тодотгол хийгдэхээр болж буй 2022 оны төсвийн орлого анх батлагдсанаасаа 245.3 тэрбум төгрөгөөр буурах бол зарлага нь мөн л 246 орчим тэрбумаар буурахаар тооцоолжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ бол хэмнэлт биш. 18 трилионыг 12 трилион болгочихвол өөр хэрэг.
УИХ- Н ГИШҮҮДЭД АВИЛГА БОЛГОН ӨГӨХ 228,0 ТЭРБУМАА ХАСААЧ ЭЭ