Эрээн хотоос 8510 тонн ногоо, жимс оруулж иржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

БНХАУ-ын Эрээн хотын Гаалийн газраас “2018 оноос 2022 оны гуравдугаар сарын сүүл хүртэл Эрээн боомтоор Монголд 366,500 тонн ногоо, жимс экспортолсон тухай мэдээллээ.

Энэ нь мөнгөн дүнгээр 432 сая юань /67,5 сая ам.доллар/ болж байгаа юм.

Харин 2022 оны нэгдүгээр улиралд Эрээний Гаалиар Монголд 16,05 сая юанийн 8510 тонн жимс, хүнсний ногоо нийлүүлжээ.

“Монголын хүнсний ногоо, жимсний зах зээлийн 80 хувийг Эрээн хот хангадаг" гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top