Л.Энх-Амгалан: Улаанбаатарт 33.500 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр нэр бүхий гишүүдийн зүгээс Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөг зарцуулах хүрээнд салбарын яамнаас баримталж буй бодлого, үйл ажиллагааны чиглэл, цэцэрлэгийн орыг хэдээр нэмэгдүүлэхээр тооцоолсныг тодрууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хариултдаа, Улаанбаатар хотын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын насны 145 мянган хүүхэд амьдардгаас 73 хувь нь цэцэрлэгт хамрагдсан. Үлдсэн 38,500 хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Ялангуяа нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах  шаардлагатай өндөр ачаалалтай байгаа 57 байршил байдаг. Төрийн өмчийн цэцэрлэггүй 17 хороон  дээр 61 мянган хүүхэд амьдарч байгаагийн 28.000 гаруй нь төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгт хамрагдсан бөгөөд 33.500 хүүхэд  харьяаллын дагуу төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн тооцоо гарсан. Энэ удаагийн төсвийн хэмнэлтээс гаргаж байгаа 100 тэрбум төгрөгийг нэн тэргүүнд Улаанбаатар хотын 57 байршилд хоёр хүүхдийн нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгааг нөхөхөд онцгойлон анхаарч ажиллана” гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top