Гаалийн байгууллага суудлын автомашины онцгой албан татвараар 2022 оны нэгдүгээр улиралд 62.7 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээс 57.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 91.1 хувийн гүйцэтгэлтэй байна.
Өнгөрсөн оны мөн үетэй орлогыг харьцуулахад 6.4 тэрбум төгрөгөөр өсжээ.
Мөн хугацаанд онцгой албан татвартай суудлын автомашин 14,627 ширхэг импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 542 ширхэг буюу 3.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Үүнээс, хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг суудлын автомашин 1,117 ширхгээр буурсан бол, бусад суудлын автомашин 575 ширхгээр өсжээ.
Ногдуулсан татварын хэмжээг авч үзвэл:
• Автобензин, дизелийн хөдөлгүүрээр ажилладаг автомашин – 19.8 тэрбум төгрөг;
• Хос тэжээлт болон, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин – 37.6 тэрбум төгрөг тус тус ногдуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )