"ХАЙРЫН ХОТ" | Мульти хаус ангиллын орон сууц 1.890.000₮ хүртэл хямдарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 23

Нийгмийн хариуцлагаар манлайлагч “Эрхэт Монгол” групп, Хан-Уул дүүрэг Нисэхийн аюулгүйн тойргоос баруун урагш 9 км-ийн зайд, нийт 55 га газрыг хамарсан, 2224 айлын  зуслангийн концепцтой “Хайрын хот” дөрвөн улирлын цогцолбор хорооллын төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Эрүүл цэвэр агаарт, цогц төлөвлөлттэй, халуун хүйтэн ус, дулаанаа бүрэн шийдвэрлэсэн зуслангийн концепцтэй хороололд харьцангуй бага м.кв бүхий орон сууцыг төлбөрийн таатай нөхцөлөөр худалдан авч, амьдрах боломжийг “Хайрын хот”-ынхон залуу гэр бүл, азай буурлууддаа олгож байгаа юм. Тэгвэл энэ удаад нэгэн таатай мэдээ дуулгахад 5-р сарын 1-ний өдрийг хүртэл “Хаврын баяр” онцгой урамшуулалт аяныг тус төслийн зүгээс зарлаж, мульти хаус ангиллын 25-69 метр квадрат, 1-3 өрөө орон сууцныхаа 1 метр квадратын үнийг 1.890.000 төгрөг хүртэл хямдруулж, онцгой бэлэг барьж байна. Мульти хаус ангиллын орон сууцны үндсэн үнэ нь 3.500.000 төгрөгөөр зарлагдсан бөгөөд энэ удаад ийнхүү онцгой урамшуулал, давхар боломжийг захиалагч нартаа олгож байгаа ажээ.

Урьчилгаа төлбөрийн тухайд 30-50 хувиа төлөөд 1-2 жилийн хугацаатай компанийн хүүгүй зээлэнд хамрагдах боломжийг захиалагчиддаа мөн олгож байгаа юм.

"МУЛЬТИ ХАУС" АНГИЛЛЫН ОРОН СУУЦНЫ ӨРӨӨНИЙ СОНГОЛТЫН ТУХАЙД: 

  • 1 өрөө – 25 м.кв, 31 м.кв, 38 м.кв
  • 2 өрөө – 41 м.кв, 45 м.кв, 50 м.кв
  • 3 өрөө – 63 м.кв, 69 м.кв байх аж. 

Их хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад томоохон нөлөө үзүүлэх “Хайрын хот” зуслангийн концепцтэй дөрвөн улирлын цогцолбор хороолол нь олон онцлогтой бөгөөд үүнээс дөрвөн том давуу талаараа ижил төстэй бусад төслүүдээс ялгарч байгаа юм.

Нэн тэргүүнд “Хайрын хот” хаус хороолол нь Улаанбаатар хотын хамгийн ашигтай байршилд төлөвлөгдөөд байна. Өөрөөр хэлбэл тус төсөл хэрэгжих нийт 55 га газар нутаг нь Нисэхийн аюулгүйн тойргоос 9 км зайд, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал руу явах шинэ хурдны замын дэргэд, Аеро сити, шинэ суурьшлын бүсэд, Өлзийт хороолол руу эргэх замд байрлаж байна. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болж тэлэгдэх энэхүү газар нутагт төр захиргааны болон хувийн бүхий л үйлчилгээ төлөвлөгдөж байгаа ба эрүүл агаар, цэвэр хөрстэй, автозамын түгжрэлээс хол гэх зэрэг ойрын ирээдүйд үнэ цэн нь 2-3 дахин өсөн нэмэгдэх байршилд оршиж буйг онцлон тодотгоё. 

Түүнчлэн “Хайрын хот” дөрвөн улирлын хаус хороолол нь ерөнхий төлөвлөгөөндөө ерөнхий боловсролын сургууль, улсын болоод хувийн 3 цэцэрлэг, кино театр, спорт комплекс, бөөний худалдааны төв, үйлчилгээний цогцолбор, гар урлалын музей, эвент холл зэрэг нийгэм соёлын цогц үйлчилгээг тусгаж өгсөн онцлогтой.

Мөн хаус хорооллуудын тулгамдсан асуудал болох дэд бүтцийн асуудлыг “Хайрын хот” төсөл бүрэн шийдэж төвийн болон төвлөрсөн дэд бүтцэд 100 хувь холбогдоно. Үүгээр зогсохгүй Хайрын хотын дэргэдүүр райлбус буюу хөнгөн галт тэрэг зорчихоор болсныг дуулгахад таатай байна.  

Эдгээрээс гадна “Хайрын хот” цогцолбор хорооллыг бүтээн босгох 55 га газар нутгийн 30 га-д ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн нь маш том давуу тал юм. Ингэснээр “Хайрын хот”-д 200000 мод, бут сөөг, таригдаж, зүлэгт хашаагаар хүрээлэгдэн, хотын хамгийн том ногоон байгууламжтай цогцолбор хороолол болж байгаа юм.

Дашрамд өгүүлэхэд, Эрхэм та бүхэн 04-р сарын 23, 24-ний бямба, ням гарагт төслийн талбайд зохион байгуулах “Нээлттэй өдөрлөг”-т хүрэлцэн ирж, цэвэр агаарт амрангаа халуун кофе, хүйтэн ундаа, амтат хоолоор үйлчлүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

АЛБАН ЁСНЫ ФЭЙСБҮҮК ХАЯГ: Хайрын хот / Love city

БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 7777-9080, 9919-9080

ТӨСЛИЙН БАЙРШИЛ: Хан-Уул дүүргийн 14-р хороо, Нисэхийн аюулгүйн тойргоос 9 км-т, “Өлзийт” хороолол руу эргэх замын дэргэд

ОФФИС ХАЯГ: Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын хойд талд “Оранж плаза” төв, 4 давхарт

"ЭРХЭТ МОНГОЛ" ГРУПП
ЭЗНИЙ СЭТГЭЛЭЭР БҮТЭЭНЭ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top