Үнэ цэнтэй байршилд зуслангийн концепцтэй дөрвөн улирлын хаустай болох боломж бүрдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Нийгмийн хариуцлагаар манлайлагч Эрхэт Монгол групп, Хан-Уул дүүрэг Нисэхийн аюулгүйн тойргоос баруун урагш есөн  км-ийн зайд, нийт 55 га газрыг хамарсан, 2224 айлын  зуслангийн концепцтой Хайрын хот дөрвөн улирлын цогцолбор хорооллын төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус төслийн бүтээн байгуулалтыг хаврын адаг сарын шинийн гурван буюу ханш нээсэн билэгт сайн өдөр шав тавьснаар албан ёсоор эхлүүлсэн юм.

Хайрын хот төслийг нээснээс хойш долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр төслийн талбайд танилцуулах өдөрлөг зохион байгуулж байгаа бөгөөд нийт 10 мянга гаруй хүн оролцож дэлгэрэнгүй мэдээлэл авжээ. Мөн сар гаруйхан хугацаанд Хайрын хотын 100 гаруй оршин суугч сонголтоо хийж, хаусаа захиалжээ.

Хайрын хотод төлөвлөгдсөн 11 төрлийн хауснаас мульти хаус ангиллын орон сууц буюу иргэд ойр орчмын эдлэн газраа хамтран эзэмшиж, оршин суух гурван давхар 24 айлын нордик загварын барилга иргэдийн анхаарлыг эрхгүй татаж байна. Эрүүл цэвэр агаарт, цогц төлөвлөлттэй, халуун хүйтэн ус, дулаанаа бүрэн шийдвэрлэсэн зуслангийн концепцтэй хороололд харьцангуй бага ам.дөрвөлжин бүхий орон сууцыг төлбөрийн таатай нөхцөлөөр худалдан авч амьдрах боломжийг Хайрын хотынхон залуу гэр бүл, азай буурлууддаа олгож байгаа юм.

Тэгвэл энэ удаад нэгэн таатай мэдээ дуулгахад тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хаврын баяр онцгой урамшуулалт аяныг тус төслийн зүгээс зарлаж байгаа ажээ.

Энэ талаар реалтор О.Роломжав “Хаврын баяр аяны хүрээнд Хайрын хот зуслангийн концепцтэй дөрвөн улирлын хаус хорооллын мульти хаус ангиллын 25-69 ам.дөрвөлжин, 1-3 өрөө орон сууцныхаа нэг ам.дөрвөлжин талбайн үнийг 1.89 сая төгрөг хүртэл хямдруулж, онцгой бэлэг барьж байна. Үндсэн үнэ нь 3.5 сая төгрөгөөр зарлагдсан тус орон сууцыг хаа ч байхгүй хямд үнээр худалдан авах боломжийг бүү алдаарай.  Мөн 30-50 хувийн урьдчилгаа төлбөр төлөөд 1-2 жилийн хугацаатай компанийн хүүгүй зээлэнд хамрагдах боломжийг захиалагчдадаа олгож байгаа” хэмээлээ.

Хайрын хотын хауснууд нь мульти хауснаас гадна нордик, степп гэсэн үндсэн хоёр загвар бүхий сингл, твин, таун хаусаас бүрдэж байгаа. Нордик загварын хоёр давхар твин хаусны хувьд 70 ам.дөрвөлжин гурван өрөө, 80 мкв дөрвөн өрөө, 86 ам.дөрвөлжин дөрвөн өрөөний сонголттой бол нордик загварын хоёр давхар сингл хаус 84 ам.дөрвөлжин дөрвөн өрөө, 147 ам.дөрвөлжин таван өрөөний сонголттой байна. Харин нордик загварын хоёр давхар таун хаусын хувьд 80 ам.дөрвөлжин гурван өрөө байх юм. Тэгвэл степп загварын твин хаусны хувьд 62 ам.дөрвөлжин талбай бүхий гурван өрөө, 80 ам.дөрвөлжин дөрвөн өрөөний сонголттой, степп загварын сингл хаусны хувьд 108 ам.дөрвөлжин, 132 ам.дөрвөлжин тус бүр дөрвөн өрөө байхаар төлөвлөжээ.

 

ХАЙРЫН ХОТ ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД УЛСЫН БОЛООД ХУВИЙН ГУРВАН ЦЭЦЭРЛЭГ ТӨЛӨВЛӨГДЖЭЭ

 

Их хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад томоохон нөлөө үзүүлэх Хайрын хот зуслангийн концепцтэй дөрвөн улирлын цогцолбор хороолол нь олон онцлогтой бөгөөд үүнээс дөрвөн том давуу талаараа ижил төстэй бусад төслүүдээс ялгарч байгаа юм.

Нэн тэргүүнд Хайрын хот хаус хороолол нь Улаанбаатар хотын хамгийн ашигтай байршилд төлөвлөгдөөд байна. Өөрөөр хэлбэл тус төсөл хэрэгжих нийт 55 га газар нутаг нь нисэхийн аюулгүйн тойргоос есөн км зайд, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал руу явах шинэ хурдны замын дэргэд, Аеро сити, шинэ суурьшлын бүсэд, Өлзийт хороолол руу эргэх замд байрлаж байна.

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болж тэлэгдэх энэхүү газар нутагт төр захиргааны болон хувийн бүхий л үйлчилгээ төлөвлөгдөж байгаа ба эрүүл агаар, цэвэр хөрстэй, автозамын түгжрэлээс хол гэх зэрэг ойрын ирээдүйд үнэ цэн нь 2-3 дахин өсөн нэмэгдэх байршилд оршиж буйг онцлон тодотгоё.

Түүнчлэн Хайрын хот дөрвөн улирлын хаус хороолол нь ерөнхий төлөвлөгөөндөө ерөнхий боловсролын сургууль, улсын болоод хувийн гурван цэцэрлэг, кино театр, спорт комплекс, бөөний худалдааны төв, үйлчилгээний цогцолбор, гар урлалын музей, эвент холл зэрэг нийгэм соёлын цогц үйлчилгээг тусгаж өгсөн онцлогтой. Мөн хаус хорооллуудын тулгамдсан асуудал болох дэд бүтцийн асуудлыг Хайрын хот төсөл бүрэн шийдэж төвийн болон төвлөрсөн дэд бүтцэд 100 хувь холбогдоно. Үүгээр зогсохгүй Хайрын хотын дэргэдүүр райлбус буюу хөнгөн галт тэрэг зорчихоор болсныг дуулгахад таатай байна.  Эдгээрээс гадна Хайрын хот цогцолбор хорооллыг бүтээн босгох 55 га газар нутгийн 30 га-д ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн нь маш том давуу тал юм. Ингэснээр Хайрын хотод 200 мянган мод, бут сөөг, тарьж, зүлэгт хашаагаар хүрээлэгдэн, хотын хамгийн том ногоон байгууламжтай цогцолбор хороолол болж байгаа юм.

Харин барилга хийцлэлийн хувьд ямар байх талаар Хайрын хот төслийн Ерөнхий менежер Э.Энхболд “Бидэнд дэлхий нийтийг хамарсан цар тахал, зарим оронд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнөөс улбаатайгаар хил гааль хаагдсан, валютын ханш нэмэгдсэн, барилгын бараа материалын татан авалт гацсан, ховордож үнэ нэмэгдсэн гэх асуудлууд тулгараад байгаа хэдий ч цаг алдалгүй бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлж байна.

Сүүлийн хоёр жилд барилгын бүтцийн гол түүхий эд болох цемент, арматурын үнэ огцом нэмэгдэж, иргэдийн нуруунд үнийн өсөлт мэдрэгдэж эхэлсэн. Тиймээс бид үнийн өсөлтийг хязгаарлахын тулд Турк улсад үйлдвэрлэсэн европ технологийн ган карказны буюу хуурай технологийн үйлдвэрийг эх орондоо оруулж ирэн, Хайрын хот төсөлдөө ашиглаж байна. Ган карказ нь 100 жилийн баталгаатай гэж үздэг. Үүнээс гадна бид хауснууддаа “buffer zone” буюу өвөлдөө нарны дулааныг ашиглан дулаан хуримтлуулах хэсгийг бий болгож өгч байна. Энэ тал дээр Унгар улсад пассив буюу бидний мэдэхээр ухаалаг орон сууцны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан мэргэжилтнүүдийг ажиллуулж байгаа. Энэ манай төслийн бас нэгэн давуу тал гэж ойлгож болно. Бид эх дэлхийгээ, ирээдүйгээ, эцэг, эхээ, гэр бүл, найз нөхөд, хамт олноо хайрласан эко хотхон барихаар төлөвлөн ажлаа эхлүүлж байгаа нь энэ. Хайрын хот төслийн хүрээнд хаалга, цонх, шалыг дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, тэдний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Хонхор Барилгын материалын худалдаа үйлдвэрлэл технологийн паркаас авах юм” гэж ярилаа.

Түүний ярианд дурдагдсан “Пассив хаус” буюу ногоон барилгын технологи нь барилгын дулаан алдагдлыг 90 хувиар бууруулж, дотор нь ажиллаж, амьдарч буй хүний биеэс ялгарч байгаа дулаан, нарны тусгал, тухайн байрыг ашиглах явцад үүсч байгаа ахуйн цахилгаан хэрэглээний дулааныг алдалгүй барьж, эрчим хүч болгодгоороо онцлогтой эрчим хүчний хэмнэлттэй барилгын шийдэл юм.

Эрхэм та бүхэн цэвэр агаарт, эрүүл хөрстэй газарт түгжрэлгүй бүсэд, дэд бүтцээ бүрэн шийдвэрлэсэн тохь тухтай зусланд амьдрахыг хүсвэл Хайрын хотыг сонгоорой.

 

АЛБАН ЁСНЫ ФЭЙСБҮҮК ХАЯГ: Хайрын хот / Love city

БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 7777-9080, 9919-9080

ТӨСЛИЙН БАЙРШИЛ: Хан-Уул дүүргийн 14-р хороо, Нисэхийн аюулгүйн тойргоос 9 км-т, “Өлзийт” хороолол руу эргэх замын дэргэд

ОФФИС ХАЯГ: Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын хойд талд “Оранж плаза” төв, 4 давхарт

"ЭРХЭТ МОНГОЛ" ГРУПП
ЭЗНИЙ СЭТГЭЛЭЭР БҮТЭЭНЭ 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нямка(202.21.108.198) 2022 оны 11 сарын 15

Төсөл яагаад зогсов

0  |  0
Зочин(37.110.48.238) 2022 оны 04 сарын 25

Өвөл амьдарч болох юм уу? Сайхан хоолны нэр хэлваа гэдэг шиг зураг үзүүлж байгаад хэдэн төгрөг аваад тэр чигтээ болох вэ дээ хүмүүсээ.

0  |  0
Top