SPEAK OUT: НДШ-ийн 50%-ийг буцаан олгох нь ЗӨВ & БУРУУ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2022 оны төсөвт тодотгол хийхээр шийдвэрлэж, энэхүү тодотголын хоёрдугаар бүлэгт Үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн амьжиргааг дэмжих тухай тусгаад байгаа билээ. 

Энэ дагуу Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох нь зүйтэй гэсэн санал яригдаж байна. 

Засгийн газрын хуралдаанаар гаргасан уг шийдвэрийг УИХ-аар хуульчлан баталж байж бодит шийдвэр болж, хэрэгжинэ. Уг шийдвэрийг иргэд хэрхэн хүлээж авч байгаа талаар байр суурийг нь сонслоо. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

 
-БИД ХАЛАМЖ ХАРСААР ХҮН НЭРТЭЙ ТЭЖЭЭВЭР АМЬТАД БОЛЧХООД БАЙНА-
 
-Миний хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох шийдвэрийг дэмжихгүй байгаа. Ингэж хуримтлал үүсгэж, иргэдэд халамж хэлбэрээр олгохын оронд цалин нэмэх хэрэгтэй. Учир нь төрд хуримтлагдсан мөнгө эргэлтэд орохгүй байна. Эрүүл мэндийн сангаас эхлээд маш олон сан үүсгэж, мөнгө хуримтлуулсан. Харамсалтай нь ихэнх нь буруу гараар орж байгаа. 
 
Нөгөө талаас улсын эдийн засгийг аврахын тулд дотооддоо үйлдвэрлэгч улс болох хэрэгтэй байна. Иргэд, залуучууддаа ажил хийх боломжийг олгомоор байна. Үүний тулд жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжин урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох хэрэгтэй. Социализмын үед бид төр засгаар тэжээлгэж амьдардаг байсан. Одоо ч тэжээлгэсээр байна. Шулуухан хэлэхэд бид халамж харж суудаг хүн нэртэй тэжээвэр амьтан болчхоод байна. 
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.23.49.170) 2022 оны 04 сарын 26

буруу,\n\n

0  |  0
З(202.126.90.156) 2022 оны 04 сарын 25

Шийдэл нь ч буруу,арга нь ч буруу.... нэг ёсондоо зүгээр л хууралт түр куурын

0  |  0
зочин(202.179.21.206) 2022 оны 04 сарын 25

Энэ маш буруу , халамжийн бопдогын нэг хэлбэр. Тэр буцаан олголтын 190 тэрбум төгрөгийг хөдөлмөр хийг гэж байгаа хүмүүсийн 3 хувийн зээлийн хөнгөлөлтөнд зориулсан бол хэдэн зуун хүн хөдөлмөрт татан оролцох байв гэдгийг тооцоо ч

0  |  0
Haha(192.82.73.200) 2022 оны 04 сарын 25

Nasandaa shimtgel tulj uzeegui humuustei yarih yumdaa

0  |  0
Top