Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 33 хоногийн нөөц байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Улсын хэмжээнд энэ сарын 21-ний өдрийн байдлаар нийт 138,628 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,367 тонн, АИ-92 автобензин 44,548 тонн, АИ-95 автобензин 4,565 тонн, дизелийн түлш  77,485 тонн байна.

Хоногийн хэрэглээгээр тооцвол, АИ-92 автобензиний 33, АИ-95 автобензиний 51 хоногийн, А-80 автобензиний 68, дизелийн түлшний  28 хоногийн нөөцтэй байгаа аж.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 69,987 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 3,023 тонн, АИ-92 автобензин 25,132 тонн, АИ-95 автобензин 2,960 тонн,  дизелийн түлш  38,403 тонн байгаа ба АИ-92 автобензиний 26, АИ-95 автобензиний 44, ДТ-ний 35 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13,099 тонн, хангайн бүсэд 9,337 тонн, төвийн бүсэд 34,959 тонн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,245 тонн байгаа аж.

Манай улс он гарсаар нийт 491.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 12.1 мянган тонн, АИ-92 автобензин 177.2 мянган тонн, АИ-95/98 автобензин 9.2 мянган тонн, дизелийн түлш  246.3 мянган тонн, онгоцны түлш 11.3 мянган тонн, бусад 35.7 мянган тонн  байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ах(99.230.64.174) 2022 оны 04 сарын 26

Бүх зүйлээ өөрсдөө үйлдвэрлэдэг болоосой,,,

0  |  0
Top