А.Ариунзаяа: НДШ-ийг бууруулахаас илүү хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

Төсвийн тодотголын хүрээнд 1 сая төгрөгөөс доош орлоготой иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгохоор төсөлд тусгаад буй.

Засгийн газраас санаачилсан уг асуудал иргэдэд бодит дэмжлэг болохгүй, шимтгэлийн тал хувийг хэдэн сарын хугацаанд буцаан олгох бус үндсэн хувь хэмжээг нь бууруулах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэгсэд цөөнгүй байгаа.

Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаалт Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын харилцаатай холбоогүй. Улсын төсвөөс бага орлоготой иргэдэд үзүүлж байгаа богино хугацааны дэмжлэгийн арга хэмжээ юм. Цаашид нийгмийн даатгалын шинэчлэлийг хийх шаардлага үүсээд байгаа. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Шимтгэлийг бууруулахаас илүү хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжүүлнэ гэсэн бодлогыг баримтлан ажиллаж байгаа” гэсэн хариултыг өгч байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top