Оюутолгойн баяжмалтай хамт гарч байгаа алтыг Монголбанканд тушаах талаар ярилцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

Өнөөдөр /2022.04.28/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “2022 оны төсвийг хэлэлцэж байхад 2021 онтой адил эерэг байхаар төсөөлж байсан ч эдийн засгийн сөрөг нөлөөллүүд төсөөллийг өөрчиллөө. Ковидын хүндрэлээс бид бүрэн гараагүй байна. Дээр нь геополитикийн асуудал, зэвсэгт мөргөлдөөний нөлөөлөл хүчтэй байна. Үүн дээр урд хөршийн хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд тавьсан хязгаарлалт нөлөөллөө. Эдийн засгийн хувьд таван хувийн өсөлттэй байна гэсэн өөдрөг төсөөлөл буурч байна.

Гэхдээ үүнийг богино хугацаанд даван туулахын тулд Засгийн газраас бүхий л боломжит арга хэмжээг авч байна. Хамгийн гол асуудал бол экспорт. Гол түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа үед боломжоо алдаж байгаа нь харамсалтай. Экспортууд хэвийн болоод ирвэл бид хүндрэлээс богино хугацаанд гарах боломжтой. Гадны хөрөнгө оруулагчидтай уулзахад Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлцэлд хүрсэн байдал бусад олон хөрөнгө оруулагчдад монголд хөрөнгө оруулах идэвхийг сэргээсэн гэдгийг илэрхийлсэн.

Харин богино хугацааны хүндрэл хөрөнгө оруулагчдыг үргээхээс сэргийлэн ажиллаж байна. Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай урьдчилгаа авах, баяжмалтай хамт гарч байгаа алтыг хилийн цааны ялгаж байгаа ч түүнийг Монголын төв банканд тушаах талаар ярилцсан. Монгол талд байгаа удирдлагын түвшинд ойлголцсон. Цаад талдаа тохирвол энэ асуудал нааштай шийдэгдэх боломжтой байгаа. Татварын тухайд аудитын хийгдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн экспорт хэвийн явж байгаа” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.47.44) 2022 оны 04 сарын 28

Алтнаас өөр бас юу юу л гарч байгаа болдоо!!!!!!!!!!!!!!!!!!

3  |  0
Иргэн(202.9.47.44) 2022 оны 04 сарын 28

ПЭЭ ЮУ ВЭЭ , АЛТАА ЗҮГЭЭР Л ЗЭС ГЭЭД Л ӨГӨӨД БАЙГАА ЮМ БАЙНА Ш ДЭЭ

2  |  0
Чимэд(124.158.64.135) 2022 оны 04 сарын 28

Уг нь зөв явж байгаа юмсан. Энэ бүхнийг саатуулах унагах харлуулах суртал ухуулга хүчтэй яваад байна. Нэр алдар нь хамгийн бүтэлгүй бүр гэмт хэргийн шинжтэй алдаршсан,одооч саад хийсээр байгаа шүүгчдийг солих гарцаагүй шаардлага үнэхээр байнадаа. Өр ажилд дэвшүүлэх боломжийг ч гэсэн ашигламаар байна.

2  |  0
Чимэд(124.158.64.135) 2022 оны 04 сарын 28

Уг нь зөв явж байгаа юмсан. Энэ бүхнийг саатуулах унагах харлуулах суртал ухуулга хүчтэй яваад байна. Нэр алдар нь хамгийн бүтэлгүй бүр гэмт хэргийн шинжтэй алдаршсан,одооч саад хийсээр байгаа шүүгчдийг солих гарцаагүй шаардлага үнэхээр байнадаа. Өр ажилд дэвшүүлэх боломжийг ч гэсэн ашигламаар байна.

1  |  0
Алт(66.181.178.44) 2022 оны 04 сарын 28

Хайран алт баяжмал гээл гараад байгаа вм байна

2  |  0
Top