Эрүүл мэндийн даатгалын санд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 283.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Энэ нь төсөвлөснөөс 21.8 хувь буюу 78.9 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн үзүүлэлт байна.
Мөн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын сангаас 466.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж, 620.9 тэрбум төгрөгийг зарцуулснаар тус сангийн гүйцэтгэл 133 хувьтай гарчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тус сангийн нийт зарлага 431.4 тэрбум төгрөгөөр өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )