Ирээдүйн өв санд энэ оны эхний улиралд 257.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ.
Энэ нь төсвийн тухай хуульд тусгаж, төлөвлөсөнтэй харьцуулахад 119.2 тэрбум төгрөгөөр дутуу буюу 68.4 хувийн гүйцэтгэлтэй биелсэн үзүүлэлт боллоо. Тус сангаас оны эхний улиралд 369.3 тэрбум төгрөгийн зардал гарсан нь төлөвлөснөөс 7.5 тэрбум төгрөгөөр дутуу гүйцэтгэл болсон байна.
Тодотгоход, эрх баригчид энэ онд дэлхийн зах зээл дэх экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн таамаглал, экспортын биет хэмжээний төсөөлөл зэрэгтэй уялдуулан Ирээдүйн өв санд нийт 1,461,737.7 сая төгрөг төвлөрүүлнэ гэсэн тооцооллыг хийж, хуульчлан баталсан. Уг тооцооллоо төсвийн тодотголоор өөрчлөөгүй юм.
Сэтгэгдэл ( 0 )