Анжелина Жоли дүрвэгчдэд туслахаар Украинд очлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 01

Холливудын жүжигчин, НҮБ-ын сайн санааны элч, дүрвэгчдийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Анжелина Жоли Украины Львов хотод ирлээ.

ОХУ, Украины дайн эхлэснээс хойш Жоли Украины дүрвэгчдэд тусламж үзүүлнэ гэж ярьж байсан. Энэ удаад газар дээр нь байдалтай танилцахаар ирсэн байна. Нийт 12,7 сая хүн эх орноо орхин дүрвээд байгаа.

Жоли дүрвэгчид, тэдэнд туслаж байгаа сайн дурынхан, эмч нартай уулзаж ярилцжээ. Тэрээр өнгөрсөн сар НҮБ-ын тусгай элчийн хувиар Йеменд очиж, ажилласан билээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top