НҮБ: Орос, Украин хүмүүнлэгийн завсарлага авна гэж найдаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Орос, Украиныг хүмүүнлэгийн түр завсарлага авах асуудлаар зохицуулалт хийнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

РИА Новости агентлагийн мэдээлснээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Киев, Москва хоёрыг зохицуулалт хийнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, хүмүүнлэгийн завсарлага авах, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийн чухлыг онцолжээ.

Гутеррешийн мэдэгдэлд мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 5-нд Украины нөхцөл байдлын талаар хуралдаан хийнэ гэж өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top