БНАСАУ-ын Гадаад хэргийн яам Швед, Финлянд НАТО-д элсвэл Европ дахь аюулгүй байдлын салбарын нөхцөлийг муутгана гэж мэдэгдээд энэхүү санаачилгыг дэмжиж байгаа АНУ-г шүүмжлэв.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, эдгээр улс НАТО-д элсэх нь Оростой хийж буй зэвсэгт мөргөлдөөнийг хурцатгаж, Балтын тэнгисийн бүс нутаг дахь тэнцвэрт байдлыг алдагдуулна гэж Хойд Солонгосын дипломатчид үзэж байна.
Нөхцөл байдлаас үзвэл АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Украины хямралыг Оросын стратегийн орон зайг хумих, Оросыг “бүслэх” боломж хэмээн харж байна. АНУ-ын эл үйлдэл Москвагийн зүгээс илүү хатуу хариу арга хэмжээ авахад хүргэнэ гэж мэдэгдэлд онцолжээ.
АНУ-ын Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээ үр дүнгүй болсон. Энэ нь ОХУ-ын төлбөрийн баланс энэ оны нэгдүгээр улиралд 58.2 тэрбум ам.долларын ашигтай гарснаас харагдаж байна. Бодит байдал дээр АНУ тэргүүтэй өрнөдийн хориг арга хэмжээний бороохой нь эргээд өөрсдөд нь цохилт өгч байна гэжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Бнасау энэ олон жил хоригт байгаа ч хүчтэйгээ харуулж байна.коммунист.ардчилал 2 н ялгаа ийм л байгаа юм ардчилал гэж байдаг юм уу байдаг бол байдены атганд барууныхан орсоныг хэлдэгүй байхаа.
Дайн бол дайн сунжруулахгүй хайрлахгүй, нацизмыг үтэр түргэн булшлахад ямар хайр хэрэгтэй юм
Vher Mongolchuud uursudiiguu sunuuguud tonood bvr tur ni ter chigtee aluurchin hulgaich Hyatadiin tagnuul oppshorchin hvchendegch urvagchidaar dvvrsen bie bie hatagsan doromjilson eh oronoo tonson adgiin hvn hognuud bolson.Uyn Solongos Ukeran Oros Hyatad Vetnam ulsuudiin haanch hvrehgvi sunuj baigaa uls.Odoo banka sanhvvg ni hariin deeremchid udirdadag shivshegniin hunduu bolson.
Монголын эзэнт гүрэн дэлхийг захирч байсан 12 р зуунд байсан бол асуудлыг амархан зохицуулах байлаа. Өчүүхэн хувийн амбицаасааа болоод хоорондоо тэрсэлдэж жижгэрсээр хаангүй болсон жижигхэн монголд хамаагүй юм даа өнөөгийн байдал, өөрсдийгөө л аргацааж амь зууцгаа үхэр монголчууд аа.
Ок