Зэсийн экспорт 23.1%-ийн өсөлттэй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 09

Манай улс дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 5-ны өдрийн хооронд авто замаар 299 чингэлэг, төмөр замаар 225 чингэлэг зэсийн баяжмал экспортод гаргажээ.

Оны эхнээс тооцвол 492.8 мянган тонн  зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 23.1 хувийн өсөлттэй байна. Он гарсаар манай улс 3,371.9 тонн катодын зэс экспортолжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд мөн хугацаанд авто замаар 20, төмөр замаар 927 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,056.2 мянган тонныг  экспортлоод байна.

Төв банк оны эхнээс тавдугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд  4,060.8 кг алт худалдан авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top