Украины дайны улмаас дэлхийн эдийн засгийн хоригт орсон ОХУ-д гадаадын олон нисэх компани нислэгээ цуцлаад байгаа. Хариуд нь ОХУ агаарын замаа бас хаасан. Ийм нөхцөлд Монгол Улс оросуудын гадаадад гарах нэгэн зам болж байгаа талаар тус улсын хэвлэлүүд онцолж байна.
Номер 1, Дмитрий Родионов
Монгол улс ОХУ-аас дүрвэх гарц болжээ
“Улаан-Үд-Улаанбаатар” чиглэлийн автобус өдөр бүр 07.30 цагаас Монголыг зорин хөдлөж байна. Энэ чиглэл сарын өмнө эхэлсэн бөгөөд зорчигчдоор үргэлж дүүрэн. Таван сарын баярын өдрүүдэд тасалбар (нэг талдаа 3000 рубль) олдохгүй, бүгд урьдчилсан захиалгаар зарагдсан байлаа.
Өглөө гарсан автобус тэр өдөртөө үдэш нь Улаанбаатарт очно. ОХУ, Монголын хилд жуулчид гурван цагийн дотор очдог бол цаашаа зам маш муутай. Алтанбулаг-Улаанбаатарын замыг 2021 оноос эхлэн засаж байгаа, маш их тоос шороотой. Жуулчид Улаан-Үдэд буцах билетээ авахад тун хэцүү. Учир нь Улаанбаатараас Улаан-Үд орох чиглэлийн оператор нь Монголын компани. Тиймээс буцах тасалбараа Монголд авдаг.
Гэхдээ ихэнх орос жуулчин ганц талдаа л билет захиалдаг.
Улаан-Үд хотын IT компанийн мэргэжилтэн Максим “Оросууд Улаанбаатарыг гадаадад гарах хямд гарц гэж үздэг болсон. Монголоос Сөүл, Токио гээд дэлхийн өнцөг булан бүрлүү нисэж болно. Интернет сайтай ямар ч оронд очоод зайнаас ажиллаж чадна” гэж ярьж байна.
Монголд коронавирусний хориг, дэглэмийг гуравдугаар сарын 14-нөөс цуцалсан. Орос иргэд визгүй зорчих эрхтэй. Сүүлийн үед Таиланд явах гэж байгаа орос жуулчид Улаанбаатараар дайрдаг болсон. Таиланд тавдугаар сарын 1-нээс ковидийн хоригоо цуцалсан тул оросууд маш их явж байгаа. Тэд Улаан-Үд – Улаанбаатар автобус, онгоц, Эрхүү-Улаанбаатар галт тэргээр Монголын нийслэлд очиж, тэндээсээ Тайиландыг зорьж байна.
Монгол явж байгаа орос жуулчдын дунд сүүлийн үед ажиглагдаж байгаа нэгэн үзэгдэл нь цэргийн насны залуучуудын тоо маш нэмэгдсэн. Тавдугаар сарын 9-нд Ялалтын баяраар В.Путин Бүх нийтийн цэрэг татлага зарлана гэсэн цуурхал гарсны дараа залуус олноороо Монголд очих болсон юм.
Сэтгэгдэл ( 15 )
Orosuudaa nair tavin huleen avnaa
Яахавдээ! Төрийн бодлого уян хатан байх ёстой гэж бодном. Олон улсын, улс хоорондын хууль дүрмэнд нийцэж байвал энэ үеийг дээд зэргээр ашиглах л ёстойдоо.
Манайд ашигтай юм биш үү. Анхаарал тавиад улам нэмэгдүүлээд, онгоцны тийз, зочид буудал, хоол хүнс гээд манайд орлого орох биш үү
Туркээрээ дамжаад зайлцгааж байгаа биз дээ. Оросуудын Европ тун таагүй хүлээж авч буй. Аргагүй шүү дээ. Түрэмгийлэгч улсын жуулчид тул яаж сайн нэр зүүх вэ. Адгын Путлерийн гай
Пиздезүүдийг бүү оруул
Идэж уусан луйварчид дүрвэнэ жирийн орос иршэд хэзээ ч нутгаа орх догүй.монголд ч сайханбилэгээс авхуулаад дүрвэсэн бултсан хүмүүс оллн шүү дуракуудаа
Зөв бид нүүр буруулж болохгүй.хэзээ чзөвшөөрөхгүй шүү
хэдэн халтар доллартай болсон тэнэг оросууд эх орноо хаяж байгаа юм..vхэхий цагт тэд нарт орос орноос илvvюм бодогдохгvй л болвуу
Мөнгө ч яах бэ олдоог л юм байж. Ковид ихсэх хандлагатай боллоо. Урьдынх шигээ оросоос зөөгдөөд байна уу.
Хэний ч хүүхэд хар шар адилхан Путлёрын дайныг жирийн орос иргэд эсэргүүцсээр ирсэн хэн ахан дүүсээ алахыг хүсэх вэ 60 70 80 аад оны орос хүмүүс маш сайхан сэтгэлтэй тусч жирийн иргэд Путин шиг бишээ хөөрхий залуус усны шувууд шиг л Дайнаас дайжиж бна даа дайн дуусаасай хурдан Путин тонил
Вагонд ч оросууд их явж бна. Ийм урсгал сэргэсэн нь олз шүү. Монголд орлого орно
Дарханы замаа барьж дуусгаачээ
МИАТ, хот хоорондын тээвэр далимдуулаад сайн мөнгө хмйж авах ёстой юм шүү дээ. Ёстой нэг урагшгүй новшууд шүү энэ монголчууд.
МИАТ, хот хоорондын тээвэр далимдуулаад сайн мөнгө хмйж авах ёстой юм шүү дээ. Ёстой нэг урагшгүй новшууд шүү энэ монголчууд.
золбин оросууд үхээсэй