Төлбөрийн тэнцлийн алдагдал 3 дахин өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16

Төлбөрийн тэнцэл  энэ оны 3 дугаар сард 382.2 сая ам.долларын алдагдалтай гарсан гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Төлбөрийн тэнцлийн урсгал данс  оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 972.4 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 648.7 сая ам.доллароор буюу 3 дахин өсжээ.

Уг өсөлтөд барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеэс 483.8 сая ам.доллароор, анхдагч орлогын алдагдал 169.9 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Тодотгоход, Төлбөрийн тэнцэл гэж аливаа улсын эдийн засгийн харьяатын гадаад эдийн засагтай буюу эдийн засгийн харьяат бустай тодорхой хугацаанд хийсэн худалдаа, үйлчилгээ, хөрөнгө, санхүүгийн болон бусад урсгалын орлого, зарлагын гүйлгээг системчлэн нэгтгэсэн статистикийн тайланг хэлдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top