Нүүрсний дундаж үнэ 2.6 дахин өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

УУХҮЯ-ны мэдээллээр манай улс энэ сарын 06-12-ны өдрүүдэд авто замаар 3,049 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нүүрс экспортод гаргажээ. Ингэснээр оны эхнээс нийт 4,039.7 мянган тонн нүүрс экспортод гараад байна.

Нүүрсний экспортын оны эхний гурван сарын үзүүлэлтийг сануулахад, гуравдугаар сарын байдлаар 675.5 сая ам.долларын 2,523.1 мянган тонн чулуун нүүрс экспортолсон. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 13.1 сая ам.доллар буюу 1.9 хувиар, биет хэмжээгээр 4,148.7 мянган тонн буюу 62.2 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм.

1 тонн чулуун нүүрсний экспортын дундаж үнэ 267.7 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 164.5 ам.доллар буюу 2.6 дахин өссөн байна. Чулуун нүүрсний 92.7 хувийг БНХАУ, 5.3 хувийг Сингапур, 1.7 хувийг БНСУ, 0.2 хувийг Хонконг руу тус тус экспортолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top