Азовсталь үйлдвэрийг дайны дараа нураана

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Донецкийн Ардын БНУ-ын тэргүүн Денис Пушилин Мариуполь хотод дайн тулаан дууссаны дараа хийх ажлаа сэтгүүлчдэд танилцууллаа.

Тэрээр “Аж үйлдвэрийн газруудаас сэргээн засаж болох бүх газрыг сэргээнэ. Ильичийн нэрэмжит заводыг сэргээн босгоно. Харин Азовсталь үйлдвэрийг нурааж, оронд нь өөр төсөл хэрэгжүүлнэ. Хотын иргэдээс санал асуулга авахад ихэнх нь энэ үйлдвэрийг баригдсан цагаасаа байгаль дэлхийг бохирдуулж байсан гэж хэлсэн. Мариуполь хотын орон сууцны 60 хувь нь ашиглах аргагүй болсон. Сэргээх боломжгүй барилгуудыг нурааж, шинэ байшин барина. Ус, тог, цахилгаан хангалтын дэд бүтцийг улсын мэдэлд шилжүүлнэ” гэж мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар тус хотын Азовсталь үйлдвэрт Украины цэргүүд эсэргүүцэл үзүүлсээр байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар 694 дайчин зэвсгээ хураалгажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(208.76.200.114) 2022 оны 05 сарын 19

Nuraah humuus n toirood buseltsen baihad unegui nuraalgaach maluudaa

0  |  0
Top