Энэ сарын 20-22-ны өдрүүдэд болох Номын баярт оролцохоор Оросын зохиолчид иржээ.
ОХУ-аас ирсэн зохиолч Олег Шишкин, Александр Снегирёв, Константин Мильчин нар “Улаан-Үдээс Улаанбаатар хүртэл машинаар” гэх Монголын тал хээр нутгийн талаар төрсөн сэтгэгдлээсээ хуваалцах үйл ажиллагаа болох аж.
Мөн Оросын номын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Орчуулгын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Евгений Резниченко, зохиолч Алексей Варламов нар оролцоно.
Түүнчлэн Монголын орчуулагчдын эвлэлтэй хамтран ажиллаж буй тухай, удахгүй болох Олон улсын утга зохиолын орчуулагчдын их хурлын тухай танилцуулах аж.
Буриадын яруу найрагч Амарсана Улзытуев монгол хэлэнд хөрвүүлсэн “Новые Анафоры” шүлгийн номын танилцуулгаа хийж, орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүй, зохиолч Г.Аюурзана нар оролцоно.
Мөн “Монголын орчин цагийн өгүүллэгүүд” түүвэр, Улаанбаатар хотноо монголоор хэвлэгдэн гарсан “Оросын орчин цагийн өгүүллэгүүд” түүвэр, “Булгаковын сүүлчийн романы нууц. Воландын намтар” номыг танилцуулж, “Оросын зохиолчдоос Монголд хэн хэнийг уншиж байна вэ” сэдвээр зохиолч Алексей Варламов, Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч Ононгийн Чинбаяр нар харилцан яриа өрнүүлнэ.
Сэтгэгдэл ( 2 )
tembuutei uher mongol hulmastai orosoo huuj yahnavdee
оросын фашистууд зайл