Дундговь аймгийн Өндөршил суманд 200 орчим төлөөлөгч оролцож буй "Малчдын зөвлөгөөн" өнөөдөр /2022.05.20/ эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээнд төлөөлөгч болон ирж буй малчид, бүгд морио унан ирж буй нь олны анхаарлыг татаад байгаа юм. "Механикжсан техникээр малаа хариулдаг боллоо" гэх шүүмжлэлд өртөөд буй малчид ийнхүү олон нийтэд хариу цохилт өгөх шиг болов.
Малчдын зөвлөгөөнд сумын удирдлагуудаас гадна Аймгийн Засаг даргын орлогч, аймгийн МААА-ны дарга, аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд оролцож, "Мал аж ахуйн салбарын өнөөгийн баримталж буй бодлого", "Малын эрүүл мэнд анхаарах асуудлууд"-ын талаар хэлэлцэж байна.
Түүнчлэн "Дундговио ногооруулья" дэд хөтөлбөрийг санаачлагч Д.Наранцогт оролцож, тодорхой мэдээллүүдийг өгч байгаа юм. Малчдын зөвлөгөөн маргааш эрүүл мэндийн цогц үзлэг, малчдын дундахь гар бөмбөгийн тэмцээн, даалууны тэмцээнээр үргэлжлэх ажээ.
Гэрэл зургийг Дамдинсүрэнгийн Наранцогтын зөвшөөрөлтэй нийтлэв.
Сэтгэгдэл ( 2 )
Морио гаднаа аргамжаагүй, уясан байна. Гарчигнаасаа эхлээд буруу бичээд эхлэх юм аа.\n
Ямар гоё харагдаж байнаа