68 нас хүрсэн Сергей Шойгугийн амьдралын дүрэм

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 22

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 68 нас хүрч байна. Түүний талаар ОХУ-д “Лавровын үгийг тоодоггүй хүмүүс ч Шойгугийн үгийг сонсоно”, “Орост путинизм дууссаны дараа шойгунизм эхлэнэ” гэж ярьдаг.

Төрсөн өдрийг нь тохиолдуулаад эхлээд түүний эшлэлүүдээс танилцуулья.

"Жинхэнэ эр хүн морь унаж, хөзөр, биллиард тоглож чаддаг байх ёстой"

“Эрсдэл гаргах бол маш хүчтэй сэтгэлийн хөдлөл. Аманд дарь амтагдаад л. Явж болохгүй, хийж болохгүй гэсэн бүх зүйлийг хиймээр санагдаад”

“Намайг хүнд хэцүү цагт оффистоо сууж байсан гэж хэн ч хэлж чадахгүй”

“Хясаа ямар амттайг хясаа идэж үзсэн хүнтэй л ярья”

 “Хэрэв Ерөнхийлөгч маргааш намайг жирийн цэрэг бол гэх юм бол эргэлзэх зүйлгүй явна. Энэ бол багийн ажлын гол зарчим юм”
 


“Искандер пуужингаа болохгүй газар байрлууллаа гэж баахан шүүмжилсэн. Бид эх орныхоо хүссэн газраа пуужингаа байрлуулдаг”

“ОХУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдалд 1152 жилийн турш заналхийлсан Барууны нэг биш хаан шүдээ хугалж байлаа”

“Харанхуй өрөөнд хар муур хайх хэцүү. Ялангуяа тэнд муур байхгүй бол”

“Эмэгтэйчүүддээ, Мартын баярын мэнд хүргэе. Санаа зовох зүйлгүй баярлацгаа, Хаврын улирлаа угт. Бид та нарыгаа найдвартай хамгаална”
 


“Үерийн аюулын хэмжээг битгий хэтрүүлж, дөвийлгөж ярь. Хаана, ямар хэмжээтэй газар усанд австсаныг бид дээрээс нь харж байна. Байгалийн гамшиг бол онц байдал болохоос шоу бизнес биш”

“Армийг шинэчлэх асуудалд эрүүл саруул ухаан хэрэгтэй”

“Ард иргэд оймс өмсөж байхад яагаад цэргүүд бид хөлийн ороолттой байх ёстой гэж”

“Орчин үеийн армид цэргүүд долоо хоногт ганц удаа л усанд ордог байж таарахгүй. Амьтны хүрээлэнгийн сармагчин ч олон усан ордог байх”

“Гэнэтийн шалгалт гэдэг гэнэтийн л байх ёстой. Очихоор өөдөөс цэцэг барьж угтаад, бэлтгэсэн байж таарахгүй”

“1990 оноос өмнө бид одоогийнхоос дутахгүй их уншдаг байлаа. Гэхдээ тэр үед хүссэн зүйлээ уншдаг байсан бол одоо бид огт хэрэггүй зүйл уншсаар цагаа алдаж байна”

 “Түүхээ эргүүлэн сөхөж хар, унш. Үгүй бол өвөөгөөсөө “Орос оронд хүч хэрэглэн халдсан этгээдүүдэд юу тохиолдсон юм бэ” гэж асуу.

“ОХУ-ын нийслэл Сибирьт байх ёстой”
 


“Хорин жилийн өмнө айл болгонд, сүх, хувин байлаа. Харин одоо иргэдийг гал түймрийн эсрэг дайчлахад хэцүү болжээ”

“Сонгогдсон хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн. Циркийн морь ч байсан. Хамгийн гол нь тэр морь сүүлээ л хөдөлгөх биш ажиллаж байх хэрэгтэй”

“Орон нутгийн Онцгой байдлын газруудыг дампууруулж хэрхэвч болохгүй. Намайг сэлмээ сугалахад бүү хүргээрэй”

“Тэдний сүлд дээр ямар амьтан байдаг вэ? Арслан байх. Арсалан болгон муур ч муур болгон арслан биш” гэсэн хуучны үг бий. Тэдний амьтны хүрээлэнд баавгайд юу хийхийг нь заадаг амьтан төрсөн гэж бодохгүй л байна”

 “Үг, камер, гэрэл зураг, интернет, ер нь мэдээлэл зэвсгийн нэг төрөл болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй”

Сергей Шойгугийн талаарх баримтууд

Сергей Шойгу буюу Сергей Күжүгет оглу Шойгу 1955 оны тавдугаар сарын 21-нд Тувагийн Чадан хэмээх бяцхан хотод төрсөн. Аав нь сэтгүүлч, редактор, ээж нь зоотехникч байлаа.

Красноярскийн Политехникийн их сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгсөөд тэр барилгын салбарын бараг бүх мэргэжлээр, бараг бүх албан тушаалд ажиллажээ.
 


Онцгой байдлын газрын дарга байхдаа Шойгу албан өрөөндөө суулгүй, байнга өөрийн биеэр осол, гамшиг болсон газруудад очиж ажилладаг байв. Яагаад гэсэн асуултад Шойгу "Би аврагчдыг их хүндэлдэг. Тэд надаас та тэнд очиж үзсэн үү гэж асуухад нь үгүй гэж хариулбал ичгэвтэр хэрэг болно шүү дээ" гэж хариулж байв.

Шойгу сонгодог хөгжимд дуртай. Гитар маш сайн тоглодог.

Тэр амралтаа нутагтаа, Тувад л өнгөрөөдөг. Төрөлх Соёны нуруундаа амарч цэнэг авдаг.

Шойгу Их Монгол гүрэн байгуулахыг хүсдэг байсан Барон Унгернийг хүндэлдэг гэдгээ хэлж, ОХУ-д тун их шүүмжлүүлж байсан удаатай.
 


Сергей Шойгу зураач хүн. Мөн сийлбэр хийдэг. Гэртээ урлантай уран бүтээлч.

Энэ сарын 14-нд Сергей Шойгу сийлбэр, уран зургаа дуудлага худалдаанд оруулж, 40 сая рубль босгон, цар тахалтай тэмцэж байгаа эмнэлгийн ажилтан нарт хандивлаж байв.
 


1991 онд Шойгу Уфагийн нефть боловсруулах үйлдвэрийн 700 тонн жинтэй хоолойг унахаас хамгаалах ажиллагааг удирдсан. Энэ ажиллагаа Гиннесийн номд бүртгэгджээ.

Аугаа их Эх орны дайнд ЗХУ-ын байгуулсан гавьяаг үгүйсгэсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оноож байх санал 2009 онд гаргаж байв.

Шойгу хөлбөмбөгийн "Спартак", хоккейн "ЦСКА" багуудыг шүтэн биширдэг.
 


Онцгой байдлын газрын дарга байхдаа ахлах дэслэгч цолтой байж байгаад 1993 онд шууд хошууч генерал болж байв.

Сергей Шойгу хэд хэдэн номын баатар болсон. Дмитрий Глуховскийн "Сумерки", Андрей Максимушкиний "Белый реванш" зохиолын гол баатрууд нь Шойгу юм. Мөн түүнд зориулан Тувагийн их сургуулийн ажилтан "О Буга тур Шойгу" гэсэн тууль зохиожээ.
 


ОХУ-ын цахим сүлжээ хэрэглэгчдийн санал асуулгаар "10 жилийн агуу хүн"-ээр (1996-2006) тодорч байлаа.
 


Тувагийн Дундад зууны үеийн Пор-Бажын цайзыг тэр ОХУ-ын соёлын дурсгалын тоонд оруулжээ.
 


Чөлөөт цагаараа загасчилж, морь унах дуртай. Илд, сэлэм, хутга цуглуулдаг.
 


“Non/fictio№22” олон улсын утга зохиолын наадмын үеэр Шойгугийн “Про вчера” ном “Национальный бестселлер”, “Большая книга” гэсэн хоёр шагналд өрсөлдсөн.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмээ(202.21.107.4) 2023 оны 05 сарын 23

Энэ хорвоо агуу ухаантай мөртлөө энэрэнгүй даруу сайхан эр хүн тийм ч олонгүй байхаа

0  |  0
DR. ADITYA(197.211.53.116) 2023 оны 05 сарын 22

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.53.116) 2023 оны 05 сарын 22

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Зочин(192.82.78.50) 2023 оны 05 сарын 22

Шойгу Путины дараа Гаагийн шүүхэд дуудагдэх цэргийн гэмт хэрэгтэн.

1  |  0
Zochin(202.9.41.30) 2023 оны 05 сарын 22

Iim hun olon baigaasai .Helsen vgnees n ymar hun be gedeg n oilgogdoj baina bas yhaaral ogloo mash ih bayarlalaa ajil alband n sain saihniig hvsii .

1  |  1
зочин(202.9.46.97) 2023 оны 05 сарын 22

нүдэнд дулаан сэтгэлд ойр энэ эрхэм монгол туургатан дундаас дундаас төрсөн энэ цагйн Гэсэр баатар,

2  |  1
Ghb(66.181.161.71) 2023 оны 05 сарын 23

Oros manai 2 dahi daisan

3  |  3
Top